
"Мисс Монголиа-2011"-ын дэд байрын шагналт Т.Батцэцэгтэй ярилцлаа.
-
Манай Шууд.мн сайтны зочны буланд хүрэлцэн ирж оролцож буйд баярлалаа. Өөрийгөө товчхон уншигчдад танилцуулах уу?
-Намайг Т.Батцэцэг гэдэг. МУИС-йн Олон улсын харилцааны гуравдугаар дамжаанд сурч байна. Анх 2007 оноос хойш загвар өмсч эхэлсэн. Одоогоор Шилмэл загварт гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг.
-Сүүлийн үед ямар ямар тэмцээн уралдаанд оролцов. Амжилтаасаа хуваалцахгүй юу?
- Улаан-Үүдэд болсон "Мисс Байкала" тэмцээнд оролцож гранпри шагналыг хүртсэн. Түүнчлэн “Мисс Монголиа-2010” тэмцээний дэд байрын шагналтай. Өнгөрсөн онд “Азийн топ модель” шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон шилдэг аравт багтсан л даа. Азийн хэмжээний моделийн тэмцээнд оролцохдоо зургаан сар бэлтгэл хийсэн болохоор үр дүн нь гарсан болов уу гэж бодож байна. Тэр эрчээрээ “Мисс Монголиа-2010” тэмцээнд оролцож, дэд байрын шагнал хүртсэн.
-"Мисс Байкала" гранприг ямар шагнал дагалддагийг сонирхмоор байна?
-Тэмцээний шалгаруулалтын үеэр хамгийн түрүүнд тусгай, дараа нь гурав, хоёрдугаар байрт шалгарсан охидод шагналыг гардуулаад дууслаа. Миний нэр гарахгүй , болохоор нь "би шагналгүй үлдэж дээ" гэж бодсон. Яагаад гэхээр тэмцээнд оролцсон Оросын миссүүд хамгийн хүчтэй өрсөлдөгчид байсан. Тэгээд тэр хэдийг эхний байрын шагналыг авч дээ гэж бодоод зогсч байтал миний нэрийг дуудсан. "Мисс Байкала" өргөмжлөл гранпри шагнал гэснийг нь сонсоод бүр итгээгүй. Тэгж байтал надад нэг зөөлөн юм авчирч нөмөргөсөн. Тэр нь юу болохыг нь ч анзаараагүй. Арга хэмжээ дуусч, бид бие биедээ баяр хүргээд бөөн юм болцгоосон.

-“
Азийн топ модель” тэмцээнд оролцсон бусад орны загвар өмсөгчдөөс та бүхний ялгарах онцлог юу байв?
-Монгол модель харьцангүй дээгүүр төвшинд үнэлэгддэг. Тэр дундаа техникээрээ бол азидаа дээгүүрт орно. Монгол охид азийн моделуудтай өрсөлдөхөд давна уу гэхээс дутахгүй л дээ.
-Таны өндөр жин биеийн харьцаа хэд вэ?
-Биеийн өндөр 178 см, харьцаа 85*60*90. Биеийн жин 58 кг
-Жингээ барих гэж хоолны дэгдлэм барих уу?
- Биеийн жингээ барих гэж нэг их хичээдэггүй. Би залуу хүн шүү дээ. Нас ахихын хэрээр жин, үрчлээс зэрэгтээ анхаарах байх л даа / инээв/
- “Азийн топ модель- 2010” оролцож байхад хамгийн хүчтэй өрсөлдөгч хаанахын модель байв?
- Филиппин, БНХАУ-ын охид байсан. Хятадууд бэлтгэл сайтай тэмцээнд оролцдог юм билээ.
-Хэлний бэрхшээл ?
- Англи хэлээр хоорондоо харилцаж байсан. Ерөнхийдөө гайгүй.
-“ Мисс монголиа -2011” тэмцээнд дэд байрын шагнал хүртнэ гэж бодсон уу?
-Азийн хэмжээний тэмцээнд оролцож ирээд миссийн тэмцээнд орсон. Мэдээж тэмцээнд оролцож байгаа охид амжилт үзүүлэх юмсан гэж бодож л орж байгаа. Тэгэхээр миний хувьд бүгд өрсөлдөгч. Би шагналт байранд орно гэдэгтээ өөртөө итгэлтэй байсан. “Мисс Монголиа 2010”- тэмцээнд Төгсөө маань титмийн эзэн болсон. Төгсөө бид энгийн найзууд. Тэр ч бас сайн байсан шүү.
-Найз залуутай юу?
-Найз залуу бий.
-Найзтайгаа үерхээд удаж байна уу?
-Бид хоёр үерхээд удаагүй. Нэг сургуулийн оюутнууд.
-Миссийн тэмцээнд дэд байрын шагнал хүртсэний дараа олны танил бизнесмэнүүд найзлах санал тавьж байна уу?
-“Мисс Монголиа -2011” тэмцээний дараа хэд хэдэн бизнесмэнүүд утсаар ярьж, найзлах санал таввсан. Мэдээж би зөвшөөрөхгүй. Тэр хүмүүсийн нэрийг хэлмээргүй байна.
Загвар өмсөгч охидыг их л хөнгөн явдалтай гэсэн ойлголт олон нийтийн дунд их байдаг л даа?
-Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэдэг үг бий шүү дээ. Мөнгөний сонирхолтой охид байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ туйлширсан ойлголтоос аль болох зайлсхийх хэрэгтэй юм болов уу бид. Загвар өмсөгч, миссүүд гэхээр л хөнгөн явдалтай гэдэг ойлголт хуучирсан байх. Одоо чинь зөвхөн загвар өмсөгч мисс гэлтгүй охид боловсролдоо ихээхэн анхаардаг болоод байна шүү дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ