
Монгол Улсын "Соёлын сар"-ын нээлт энэ сарын 13-нд БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний музейн театрт болжээ. “Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар хооронд 2010-2013 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөө”-ний дагуу зохиогдож байгаа “Монголын соёлын сар”-ын нээлт монголын урлагийнхны “Хөх тэнгэрийн орон” тоглолтоор эхэлсэн байна. Энэхүү тоглолтыг Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Жанцанноров найруулжээ. Мөн нээлтэд “Морин хуур”-ын чуулгынхны тоглосон ардын болон сонгодог урлагийн тоглолтууд хөөмий, бий биелгээ, морин хуур, уртын дууны гайхамшигт үзүүлбэрүүд, үндэсний хөгжмийн зэмсгээр тоглосон дэлхийн сонгодог урлагийн бүтээлүүд эгшиглэжээ.“Соёлын сар”-ын цаашид монголын уран зураг, фото зургийн үзэсгэлэнгээр үргэлжлэх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ