Бүх нийтийн их цэвэрлэгээтэй
Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 21-ны бямба гариг буюу ирэх хагас сайн өдөр Улаанбаатар хотод бүх нийтийн их цэвэрлэгээтэй. Энэхүү цэвэрлэгээний ажилд нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд идэвхитэй оролцохыг уриалжээ. Учир нь хаврын салхи хуйсагнасан энэ өдрүүдэд нийслэл хотоо хогноос салгаж, хүүхэд багачуудыг гадаа тоглох боломжийг хангахад иргэн бүрийн санаачлага, идэвхи зүтгэл хэрэгтэй юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ