
Үндэсний олимпийн хороодын холбооны (ANOC) хурал өнгөрсөн баасан гаригт Москва хотноо нээлтээ хийжээ. 200 гаруй орны үндэсний олимпийн хороодын ерөнхийлөгч, удирдлагууд оролцож буй энэ удаагийн чуулганд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар оролцож, үг хэлсэн байна.
Мөн энэ үеэр Үндэсний олимпийн хороодын холбооны ерөнхийлөгчийг сонгожээ.
Уг холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд үүрэг гүйцэтгэгч асан Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах 174 хүний саналаар тэргүүлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ