Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна

img

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор, Говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна. Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна. Өнөөдөр бич өдөр Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 852 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна. Аргын тооллын дөрөвдүгээр сарын 17. Ангараг гариг. Билгийн тооллын 26. Хоёр хар мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн наран 06.13 цагт мандан 19.47 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад жаргал үргэлжид ирнэ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ