Линдси Лохан дүр төрхөөрөө бишрүүлэх биш айлгадаг болжээ
Холливудын жүжигчин бүсгүй Линдси Лохан уржигдар Лос-Анжелест болсон нэгэн ёслолын ажиллагаанд тун дажгүй хар даашинз өмсөж ирснээс бусдаар гайхуулах зүйл нэг ч байгаагүй гэнэ. Ойрд шүдээ цайруулаагүй, мөн хумс хуруугаа хүртэл янзлаагүй нь гэрэл зурагчдын авсан зураг дээр тодорхой гарчээ. Шарласан шүдээрээ хичнээн инээмсэглэсэн ч тэрээр олныг бишрүүлэх биш харин ч айлгаад авчээ. Түүний шүд архичин, тамхичныхтай тун төстэй байсан гэнэ. Харин хуруу хумс нь хэдэн сар огт гоо сайханд ороогүй тэнүүлчнийхтээ андуурмаар харагджээ. Яагаад ийнхүү Линдси Лохан өөрийгөө огт арчлахаа больсон нь тодорхойгүй үлджээ. Тэрээр сүүлийн хэдэн сард хар тамхи, согтууруулах ундаанаас ангижрах эмчилгээ хийлгэж, хэдхэн хоногийн өмнө Миланы загварын долоо хоногоор Филипп Плейний брэндийг сурталчлах ажил авч, бүх зүйл нь тэгширч буй мэт байсан. Гэвч уржигдар Лохан эргээд л бүтэлгүй, арчаагүй оддын тоонд орсноо дахин харуулжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ