Олимпийн эрх авсан боксчид сэтгүүлчидтэй уулзана
Манай боксчдоос П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Б.Түвшинбат, Н.Төгсцогт нар олимпийн эрх аваад байгаа билээ. Монголын олимпийн боксын холбооноос "Лондон-2012" олимпийн эрх авсан дээрх дөрвөн боксчноо хэвлэл, мэдээллийнхэнтэй уулзуулж, бэлтгэлийн заалны үйл ажиллагааг нээх арга хэмжээг өнөөдөр 11.00 цагаас Спортын төв ордонд болно. Үүний дараа боксын баг тамирчдыг Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ