Цасан болон шороон шуурга шуурна

img

Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр баруун болон төвийн нутгаар, маргааш буюу энэ сарын 18-нд ихэнх нутгаар, 19-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн хур тунадас орж, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах юм байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, тээврийн хэрэгслийн жолооч нар цаг агаарын мэдээллийг тогтмол авч ажил төрлөө зөв зохицуулах шаардлагатай. Мөн салхи, шуурганы үеэр иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах, бага насны хүүхэд, өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам гүүрээр зорчих, зорчигчдын аюулгүй  байдлыг хангах, бензин шатахууны нөөцтэй замд гараарай. Мөн ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цогийг бүрэн унтраах, үнс, нурмыг тусгайлан бэлтгэсэн таглаа бүхий нүх, саванд хийж гал алдахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oo tegeed ongots hoishlood bgaa ium yy
2012-04-18