
Монголын аялал жуулчлалын салбарын "TOUR CHESSMASTER" цомын төлөө сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-нд Аялал Жуулчлалын Үндэсний төвд болно. Ерөнхий зохион байгуулагчаар Аялал жуулчлалын үндэсний төв, хамтран зохион байгуулагчаар Цагаан Бэрс клуб, Блэк Айбэкс Экспедишнс ХХК, Хаан Тайж жуулчны бааз ажиллаж байгаа аж. Энэхүү тэмцээнээр аялал жуулчлалын салбарт ажиллагсадын хамтын ажиллагааг шинээр бий болгох, бэхжүүлэх, танилцуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, оюуны эрэлт хэрэгцээгээ хөгжүүлэх зорилготой юм байна.
Тэмцээнийг Аялал Жуулчлалын Үндэсний төвийн Дисковер Монголиа хурлын зааланд зохиох аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ