Р.Батрагчаа: Олон улсын хуулийн сургуулиудын тэмцээнд монголчууд оролцоно

img

Олон улсын хуульч оюутны холбоо нь Олон улсын баарын /хуульчдын/ холбоо, Америкын баарын /хуульчдын/ холбоотой хамтран АНУ-ын Вашингтон хотод жил болгон олон улсын хуулийн сургуулиудын хооронд “Jessup Cup” хэмээх шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг аж. Уг тэмцээнд Монгол улсаас анх удаа шүүгчээр оролцсон олон улсын хуульч Р.Батрагчаагаас дараахь  асуултад хариулт авлаа. -Олон улсын хуулийн сургуулиудын тэмцээний талаархи мэдээллийг өгөөч? - Олон улсын хуульч оюутны холбоо нь Олон улсын баарын холбоо, Америкын баарын холбоотой хамтран “Jessup Cup” хэмээх шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дэлхийн нэр хүндтэй хуулийн сургуулиудын хооронд жил болгон АНУ-ын нийслэл Вашингтон хотноо зохион байгуулдаг юм. Манай хуулийн салбарын хувьд дэлхийд хамгийн өргөн цар хүрээг хамарсан хамгийн томд тооцогддог ба энэ тэмцээнд Английн Кэмбриж, Оксфорд, Америкийн Харвард, Колумбын их сургууль, Оросын Москвагийн их сургууль, Хятадын Бээжингийн их сургууль, Сингапурын их сургууль зэрэг дэлхийн хамгийн шилдэг сургуулийн шилдэг оюутнууд өрсөлддөг. Нэг үгээр хэлбэл, дэлхийн нэр хүнд бүхий хуульч нар энэ тэмцээнээс тодрон гардаг гэж Олон улсын баарын холбооны удирдлагууд онцолдог. Энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг сургуулиас 3-4 хүний бүрэлдэхүүнтэй нэг л баг оролцдог. Энэ жилийн хувьд 53 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  өнгөрсөн гуравдугаар сарын 25-31-ний хооронд АНУ-ын Вашингтон хотын Капитал Хилтон зочид буудалд болж өндөрлөсөн. Дэлхийн аварга шалгуулалтад 80 гаруй орны 600 орчим их сургуулиуд өрсөлдсөнөөс энэ жилийн дэлхийн аваргаар Москвагийн их сургууль шалгарч, ам хүзүүнд АНУ-ын Колумбын их сургууль шалгарлаа. Товчхондоо бол ийм л байна. -Ирээдүйн хуулийн салбарын  “акул”-уудыг шүүжээ. Монголын их дээд сургуульийын оюутнууд  энэхүү тэмцээнд оролцох боломжтой юу? -Олон улсын энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол улсын их, дээд сургуулийн багуудыг оролцуулахаар Олон улсын хуульч оюутны холбоотой тохироод ирлээ. Харин тэмцээнд оролцох хуулийн сургуулийн оюутнууд хоёр зүйлийг маш өндөр хэмжээнд эзэмшсэн байх шаардлагатай байна. -Англи хэлний мэдлэг үү? -Яг тийм. Нэг нь бол гарцаа байхгүй англи хэлний мэдлэг зайлшгүй өндөр байх ёстой. Учир нь тэмцээнд оролцож байгаа баг бүр хоёр илтгэгчтэй байна. Тэд өгөгдсөн сэдвийн хүрээнд дөрвөн асуултын дагуу тэмцээнд бэлтгэх ёстой. Дөрвөн асуултыг илтгэгчид 25 минутын хугацаанд шүүгч нарын өмнө илтгэдэг. Харин шүүгчдийн зүгээс өгөгдсөн сэдэвтэй холбоотой  олон улсын эрх зүйн хүрээнд асуулт өгэө. Ийм асуултыг тэмцээнд оролцогч оюутнууд маш сайн ойлгож хариулахгүй бол оноогоо даруулна. Оноо алдахгүйн тулд англи хэлний мэдлэг сайн байхаас өөр аргагүй. Хоёр дахь шаардлага нь олон улсын эрх зүйн онол, практикийн мэдлэг. Уг нь өгөгдсөн сэдвийн хүрээнд ямар ямар олон улсын эрх зүйн актууд унших жагсаалтыг урьчилан гаргаж өгсөн байдаг. Энэ тэмцээний гол онцлог нь шүүхийн мэтгэлцээнд хэн ялах нь чухал биш, харин хэн өгөгдсөн сэдвийг сайн ойлгосон байна, сэдвийн хүрээнд олон улсын баримт бичгийг хэр сайн судалсан байн вэ, асуултын хүрээнд асуудлын мөн чанарыг ойлгож, асуултуудад хариулсан  уу, мөн хэн нь сайн илтгэж, шүүгч нарыг асуултыг үнэн зөв, тодорхой хариулж байна гэдгийг л шүүгчид дүгнэдэг. Ерөөсөө шүүгч нарын үүрэг нь л тэр. Тэрнээс шүүх хурлаас шийдвэр гаргадаг шиг биш. -Манай оюутнууд түрүүлэх боломж бий юу? -Миний бодлоор манай оюутнууд энэ тэмцээнд өндөр оноо авч чадах байх гэж бодож байгаа. Яагаад гэвэл, би өөрөө олон улсын эрх зүйч мэргэжилтэй, бас хуулийн сургуульд олон улсын эрх зүйн багш хийж байсны хувьд манай хичээлийн хөтөлбөрүүд маш сайн. МУИС-ын Хууль зүйн сургууль, Отгонтэнгэр их сургуулийн олон улсын эрх зүйн ангийн оюутнууд энэ тэмцээнд оролцвол түрүүлэх магадлал бий.  Заавал ангил хэлтэй АНУ-ын оюутнуул түрүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Тухайлбал Ази тивээс Сингапурын үндэсний их сургууль 4 удаа түрүүлж, 7 удаа ам хүзүүдэж, 9 удаагийн шилдэг илтгэгчийн шагнал хүртсэн амжилтаар “Jessup cup”-д рекорд тогтоосон  юм билээ. Гэтэл АНУ-ын Техасын их сургууль 4 удаа түрүүлсэн ч нэг ч удаа аман хүзүүдэж байгаагүй. Мөн Филлипин улсын 2 дээд сургууль нэг, нэг удаа, Москвагийн их сургууль, Эттопийн Addis Ababa-гийн их сургууль тус тус нэг удаа түрүүлж байсан гэнэ лээ. Гэтэл нөгөө алдартай Харвардын их сургууль нэг ч удаа түрүүлж байгаагүй, удаа аман хүзүүдэж  байсан бол Английн алдартай Кэмбриж нэг удаа л түрүүлсэн байх жишээтэй. Ингээд бодохоор бидэнд боломж бий. -Түрүүлэхийн тулд эртнээс сайн бэлдэх хэрэгтэй байх даа? -Мэдээж бэлтгэл сургуулилт маш их хэрэгтэй. Хэрэв манай их дээд сургуулиуд оролцъё гэж бодсон бол эртхэн бэлтгэлээ базаах нь чухал. Бас маш сайн дасгалжуулагч хэрэгтэй. Хэдийгээр би оюутнуудыг дасгалжуулах хориотой ч Монгол улсын нэр хүндийг оюуны салбарт, тэр дундаа нийгмийн эмч гэж хүндлэгдсэн хуулийн салбарт гаргах гэж буй оюутнуудад туслах нь миний үндсэн үүрэг. Оюутнуудад хэрэг болж магад гээд сая хэдэн материал олж ирсэн. Тэмцээнд оролцсон их сургуулиудаас ирүүлсэн материалуудаас манайхан санаа аваг гээд авчирсан байгаа. Бас тактик их чухал юм билээ. Хэтэрхий сайн яриад шүүгч нарыг асуулт асуухгүй дуугүй суулгаад байж бас болохгүй. Тэгэхийн тулд бага зэрэг маргаан дагуулж мэдэх асуудлыг хэргээр хөндөж гаргах ч гэдэг юм уу, шүүгчдийн анхааралд орж, сэтгэлд нь хоногших хэрэгтэй гэж бодож байна. -Таныг шүүгчээр ажиллаж байхад ямар нэгэн сэтгэлд хоногшихоор үйл явдал болсон уу? -Үнэхээр мундаг баг бол миний шүүгчээр оролцсон хэсэгт бол байхгүй байсан. Харин нэг зүйл одоо хүртэл санаанаас гардаггүй юм. Оросын хуучин соц бүрэлдэхүүнд ордог байсан улсуудын нэг бололтой орны их сургуулийн нэг баг миний шүүсэн тэмцээнд оролцож байсан. Чухам аль улсын сургууль оролцож байсныг би мэдэж чадаагүй. Учир нь бүх сургууль тусгай кодтой, сургуулийнхаа нэрээр тэмцээнд оролцдоггүй, шүүгч нар ч тэмцээнд оролцож байгаа оюутнуудаас танайх аль сургууль вэ гэж асуух хориотой байдаг. Тэр тэмцээний үеэр надтай хамтарч шүүж байсан нэг шүүгч өгөгдсөн сэдвийн хүрээнд илтгэж байсан оюутнаас асуулт асуусан чинь нөгөө оюутан чинь “Энэ асуултанд хариулахгүй” гэдэг байна. Бид нар гайхаад яагаад хариулахгүй гэж байгаа юм гэсэн чинь “би мэдэхгүй” гэдэг байгаа. Энэ хариултанд шүүгч нар шоконд орох шахсан. Гарч ирээд шүүгчдийн танхимд бусад шүүгч нарт онигоо болгон ярьж байсан. Би ч гэсэн бас эвгүй байдалд орсон. Уул нь би тэднийг дэмжиж байв. Манай Монголчуудтай царайгаараа төстэй харагдаж байсан. Гэтэл тийм юм хэлээд зогсож байгаа оюутныг хараад үнэхээр өрөвдсөн. Ийм оюутныг улсаа төлөөлүүлээд явуулах гэж дээ гэсэн харуусал  төрж  байлаа тухайн үед. -Энэ тэмцээнд Монголоос оюутнууд ороолцож байсан юм болов уу? - Монголоос оролцож байгаагүй. -Манай оюутнууд энэ тэмцээнд оролцох бол мэдээж визний хүндрэл гарч магадгүй. Олон улсын хуульч оюутны холбооноос урилга өгөх болов уу? -Энэ тухай Олон улсын хуульч оюутны холбооныхноос асуумаар байсан ч Монгол хүний нэрэлхүү, бардам зан хөдлөөд чадаагүй. Яг тэмцээнд оролцохоор явах үедээ асуувал дээр байх гэж бодсон. Ер нь бол Америкт хуульч, эмч хоёр бол хамгийн их мөнгө олдог ажил. Намайг хүртэл уул уурхай, компаний засаглалаар хуулийн зөвлөгөө өгдөг гэхэд надаас ярилцлага авч байсан элчингийн ажилтан “чи ч их мөнгө олдог байх тээ” гэж асууж байсан. Намайг сая АНУ-ын визний ярилцлаганд ороход миний урьд байсан 20 гаруй хүнээс 2 хүний л виз гараагүй. Тэгэхээр хуулийн сургуулийн оюутнууд энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцох гэж байна гэхээр эрх биш визийг нь гаргаад өгөх байлгүйдээ гэж найдаж байна. Ямар хорь гучин хүний виз мэдүүлж байгаа биш, хоёр, гуравхан хүний визийг олгох байх. Н.Бүжин  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsoloo:
ene zaluu ch yum duulgahaar zaluu bn lee. Neg ch gesen mongol zaluu ulsiinhaa neriig sainaar duursgaad yavna gedeg baharhuushtai. ajil amidrald ni amjilt,az jargal huseye
2012-04-17
çî÷èí:
Íÿìêà óíøààñàé äýëõèéí õýìæýýíèé áîëîâñðîë ýçýìøñýí õóóëü÷ áàéäàã ãýäãèéã ìýäýýñýé
2012-04-17
manai mongol oyuntanuudiig sain tashuurdaad ogbol ch yum duulgan daa,nileen sain turshlaga heregtei gj bodoj bna
2012-04-17
Мундаг залуу шүү, амжилт
2012-04-17