
Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас энх тайвны хэлэлцээр тасалдсаныг үл харгалзан Израйльтай аюулгүй байдлын нягт хамтын ажиллагаагаа зогсоохгүй хэмээн мэдэгдлээ.
Аббас Палестины сонинд өгсөн ярилцлагадаа тусгаар тогтносон улс байгуулах боломжгүй хэмээх хариу үйлдэлд Палестины үндэсний бүрэн эрхийг сарниулахгүй хэмээн хэлжээ.
Аюулгүй байдлын шүтэлцээ нь хоёр талын ач холбогдолтой юм. “Бид Палестины иргэдэд аюулгүй байдлыг авчрахыг хичээдэг. Тиймээс бүх зүйл ард түмний аюулгүй байдлын төлөө учраас хүндэтгэлтэй хандах байх ” хэмээн Аббас өгүүлсэн байна.
Зарим Палестины бүлэглэлүүд, ялангуяа Исламын Хамас хөдөлгөөн Аббасыг аюулгүй байдлын нягт хамтын ажиллагаагаа зогсоохыг шаарддаг. Израйль 2007 онд Газыг хяналтдаа авсан болон Хамас Аббасын хүчний эсрэг чиглэсний дараах сүүлийн хэдэн жилд хоёр талын аюулгүй байдлын хамтын ажиллагаа оргил үедээ хүрсэн хэмээн Аббас үзэж байна. Мөн тэрбээр “Палестиний үндэсний бүрэн эрхэд тулгарч буй хямралууд болон бусад олон шалтгаанууд түүнийг сулруулж байна” гэж хэлсэн аж. Аббас Израйльтай хийх энх тайвны шийдвэрт хүрэхийг бүтэлгүйтүүлэх зорилго бүхий Палестины үндэсний бүрэн эрхийг нураах орон нутгийн уриалгад хариу үзүүлсээр байсан юм.
Мөн Аббас Израйльтай хийх шийдэл хоёр улс дээр суурилсан байх хэрэгтэй хэмээн анхааран үзэж буй байр сууриа дахин илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ