
Судантай хил залгаа Өмнөд Суданы хойд хэсгийн Юнити мужийн Маём дахь НҮБ-ийн энхийг сахиулах хүчний баазад 15-ны шөнө Суданы цэргүүд агаарын дайралт хийжээ.
Утасгүй төхөөрөмжүүд гэмтэл авсан боловч азаар гэмтэж бэртсэн хүн алга байна. НҮБ-ийн энхийг сахиулах үйл ажиллагааны Өмнөд Суданы төлөөлөгчид 16-нд энэ талаар мэдээлэл хийлээ.
Уг мэдэгдлээс харахад уг баазын ойр орчимд 15-нд агаарын дайралт болж, оршин суугч олон арван хүн хохирчээ. Тус мужийн Бэнтиуд ч мөн агаарын халдлага болсон талаар мэдээлэл байна.
Хилийн бүсэд 3 сарын сүүл үеэс хойш хоёр улсын мөргөлдөөн үргэлжилсээр байна.
Хоёр улсаас ирсэн мэдээллээс үзэхэд хилийн бүсэд орших Суданы Хеглиг газрын тосны ордыг булаан эзэлсэн Өмнөд Суданы тал Суданы цэргүүд 15-нд уг нефтийн орд руу агаараас халдсан гэж байгаа боловч үүнийг Суданы тал үгүйсгэж байна.
Т.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ