
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын энэ сарын 2- 20-ны өдрийг хүртэл эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд мөрдөж буй “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хууль эрх зүйн баримт бичгийг сурталчлах аянг зохион байгуулж байна.
Үүний хүрээнд өнгөрсөн баасан гаригт Эмийн зохицуулалтын хэлтсийн "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулжээ.
Энэхүү өдөрлөгт Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлагч байцаагч нар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо”-ны болон эмийн үйлдвэр, эм хангамжийн байгууллагуудын төлөөлөл, Улсын клиникийн нэгдсэн эмнэлгийн “Эмийн эмчилгээг зохицуулах хороо”-ны нийт 40 гаруй эмч төлөөлөгч, эм зүйчдийг хүлээн авч санал бодлоо солилцсон байна.
Энэ үеэр Импортын эмэнд гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай болгох, холбогдох газрууд хуурамч эмийн талаар мэдээлэл солилцож байх, Эмч нарыг жор бичиж хэвшүүлэх, Эмийн сангууд жороор эм олгох, иргэдээс гаж нөлөөний талаар мэдээлэл авч бүртгэх, холбогдох байгууллагад мэдээлэх, иргэдэд зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар мэргэжил арга зүйгээр хангах, Эмийн мэдээлэл зар сурталчилгааг хуулийн хүрээнд явуулах, хяналт тавих зэрэг олон арга хэмжээнүүдийг мөрдөж ажиллах талаар санал хэлэлцсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ