Н.Болормаа: Би хүн дайраагүй
БСШУ-ын сайд асан Н.Болормаа өчигдөр 16.00 цагийн үед “93-53” гэсэн улсын дугаартай бараан өнгийн бага оврын жийп машинтай замын хөдөлгөөнд оролцож байх үедээ 15 настай охиныг дайрсан гэх мэдээлэл зарим сайтуудаар цацагдаад байна. Уг мэдээллийг өөрөөс нь тодрууллаа. -Таныг автомашины осол гаргасан гэх мэдээлэл цацагдаад байна. Та Замын цагдаагийн газарт шалгагдаж байгаа юу? -Үнэхээр гайхаж байна. Цочирдолд орлоо. Би 14 настай хүүхэд дайрч гэмтээгээгүй. Ямар амны бэлэггүй юм бэ. Би ээж, эмээ хүний хувьд эмзэглэж байна. Ингэж хүн гүтгэхээ болих хэрэгтэй шүү дээ. Хүүхэд дайраад зугтаасан, осолд өртсөн хүүхэд нь гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн гэж бичсэн байх юм. Та бүхэн Замын цагдаагийн газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү утасдаад асуух хэрэгтэй байх. -Хэн нэгэн санаатай нэр төрд нь халдсан гэж үзэж байна уу та? -Би хэн нэгэнд муу зүйл хийгээгүй. Сүүлийн үед нэр төрд халдаж гүтгэдэг боллоо. Би үүрэгт ажлаа хуулийн хүрээнд гүйцэтгэж ирсэн. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ