Талх, нарийн боов үйлдвэрлэгчид хэлэлцүүлэг өрнүүлнэ

img

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Талх, нарийн боовны загвар сургалтын төвөөс хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.Монголын талх, нарийн боов үйлдвэрлэгч компани, аж ахуй нэгж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг хамруулсан уг хэлэлцүүлэг маргааш МҮХАҮТ-д болох юм байна. Хэлэлцүүлэг тухайн салбарт тулгарч буй асуудлууд, сургалтын материаллаг баазыг хөгжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцох юм байна. Мөн энэ үеэр МҮХАҮТ-ын дэргэдэх “Талх нарийн боовны загвар сургалтын төвтэй танилцуулга болохоос гадна Голланд мэргэжилтэн зарим нэгэн бүтээгдэхүүнийг хэрхэн хийх талаар сонирхуулах аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ