“Coke`n beat” өнөөдрөөс эхэлж байна
Шинэ залуу хамтлаг дуучдыг дэмжих, үзэгчдэд амьд хөгжмийн мэдрэмжийг хүргэх зорилготой “Coke`n beat” уралдаант шоу өнөөдрөөс эхлэж байна. Таван жилийн турш зохиогдож буй уг наадмын гурван үе шаттай явагдах юм. Энэ удаагийн наадам эрэгтэй, эмэгтэй дуучин, хамтлаг гэсэн гурван төрлөөр шилдгээ тодруулна. Харин гала тоглолт долдугаар сарын 14-нд болох бөгөөд шилдэг хамтлаг Сингапурт болох “Asian beat” наадамд оролцох юм. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ