Авто тээврийн үзлэг, оношлогоог уртасгасан цагаар явуулж байна

img

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн 30 гаруй хувь нь үзлэг, оношлогоонд хамрагдаад байгаа бол орон нутагт 15 хувьтай байгаа талаар Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт, зохицуулалтын албанаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Авто тээврийн үзлэг, оношлогоотой холбоотойгоор оношлогооны төвүүд ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цаг хүртэл ажиллаж байгаа талаар дуулгалаа. Мөн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг оношлогоог явуулахад тодорхой өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн татварыг орон нутаг зохион байгуулж, бүртгэл, үзлэг оношлогоог Автотээврийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэл оношлогоо, техник технологийн хэлтэс, оношлогооны төвүүд хийж байгаа аж. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tatvaraa l tol:
Uzlegt oroh hereggui shuu ard tumeen! Luivarchinguud bidniig shulj baina. Medeej bidnees avsan mongooroo ayataihan zam hiigeed ch ogch chadahgui baina. Tugjrelee ch shiidej chadahgui baigaa shd. Yerdoo l ter alban tatvarig ny tolohod tegeed boloo shdee.
2012-04-17