
Нийслэлийн цагдаагийн газраас “Олон нийт-цагдаа хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэ хугацаанд нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн хэлтсээс иргэдийн дунд санал асуулга, судалгаа явуулсан байна. Иргэдийн санал хүсэлийг сонсох, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд сэтгэл ханамжийн байдал ямар байгааг тодорхойлох, хамтын ажиллагааны шинэлэг хэлбэрийг бий болгох зорилгоор 941 хүнийг хамруулан “Архидан согтуурах явдалтай тэмцэх үйл ажиллагааны талаар” санал асуулга, 1154 иргэнийг хамруулан “Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээний үр дүн, иргэдийн сэтгэл ханамжийг судалсан” төсөөллийн судалгааг явуулжээ.
Мөн цагдаагийн ажилтан 223 хүнийг хамруулсан “Дахин гэмт хэрэг үйлдэх явдлаас урьдчилан сэргийлэх, захиргааны хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар”, нийслэлийн есөн дүүргийн 1062 иргэнийг оролцуулсан “Цагдаа авлига” гэсэн санал асуулга явуулсан байна.
Түүнчлэн 160 иргэнийг оролцуулсан “Согтууруулах ундааны зүй бус хэрэглээнд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа”, “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үнэлэмжийн судалгаа” зэрэг судалгаа, санал асуулгуудыг зохион байгуулж дүнг зохих байгууллага албан тушаалтанд тухай бүр танилцуулж ажиллажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ