Компанийн засаглалын сертификат олгох сургалт болно

img

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр заавал сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан байна гэж “Компанийн тухай хууль”д заасантай холбоотойгоор Компанийн засаглалын сертификат олгох нэг өдрийн сургалт энэ сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт зохиогдоно. Энэхүү сургалт Компанийн засаглалын дэлхийн шилдэг туршлага,  Аудитын хороо болон бусад хороодын үүрэг,оролцоо болон хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд ба гүйцэтгэх удирдлага мөн оролцогч талуудын компанийн засаглал дахь үүрэг хариуцлага  зэрэг сэдвээр явагдана. Түүнчлэн компанийн засаглал-эрсдэл, стратеги төлөвлөлттэй холбогдох болон дотоод аудит, хяналт гэсэн сэдвээр сургалт явагдах аж. Уг сургалтанд хувьцаа эзэмшигч, ТУЗ-н гишүүд, хараат бус гишүүд, гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга, аудитын хорооны гишүүд болон сонирхсон хэн боловч хамрагдах боломжтой аж.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ