“Хөдөөг хоршоолох аян” болно

img

Дархан-Уул аймагт энэ сарын 18-ны өдөр “Хөдөөг хоршоолох аян” болох аж. Уг аяны нээлттэй холбогдуулан аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хоршоологчдын төлөөлөгч нарт Хоршооллын талаар төрөөс баримтлаж буй бодлого, цаашдын зорилт, “Хөдөөг хоршоолох аян”-ы хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулах юм. Түүнчлэн аймгийн ХАА-н хоршоодын холбооны талаархи албаны хүмүүс аймгийн хоршоодын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашдын зорилт зэргээр ярилцах гэнэ.  “Олон улсын хоршооллын жил” -ийн ажлын хүрээнд хоршоологчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг хөдөлмөрөөрөө хорших, төрөөс хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тогтолцоог байгуулах бэлтгэл ажлыг хангах ажээ. Мөн хоршоог хөгжүүлэх зорилтын хүрээнд хөдөөгийн баялаг бүтээгчдийг үйлдвэрлэгч, хэрэглэгчтэй шууд холбох, малчид үйлдвэрлэгчдийн дундаас ашиг олж, бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөдөг ченжийн тогтолцооноос гарах бодлого хэрэгжих юм байна.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

e:
Horshooloh hudulguun yalsni oig temdeglej shineer dahin horshooloh uu.
2012-04-17