
Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагираг” клубээс зохион байгуулдаг спортын холбоодын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн ирэх сарын 4-6ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдах гэж байна. Одоогоор чөлөөт бөх, сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн зэрэг эмэгтэй арав гаруй, эрэгтэй 20 гаруй баг тамирчид уг тэмцээнд орохоо мэдэгдээд байгаа аж.
Тус тэмцээнд энэ цагийн бахархал болсон тив дэлхийн алдарт тамирчид оролцдог бөгөөд өнгөрсөн онд Монголын жудо бөхийн холбоодын буюу олимпын аваргуудын баг, хоёрдугаар байрт Монголын чөлөөт бөхийн холбооны баг, гуравдугаар байрт Галын техник спортын баг тамирчид ялагчаар тодорч байжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ