Морин хуурчдын улсын уралдаан болно

img

Хөгжим бүжгийн коллежийн Концертын их танхимд энэ сарын 18-ны 9.00 цагт морин хуурчдын улсын уралдаан болно. Тус уралдааныг “Монголын морин хуурын төв”, “Аргасун мюзик” ХХК санаачлан, БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар дэмжин хамтран зохион байгуулж байна. Энэхүү уралдаанд хот, хөдөөнөөс нийт 25 хуурч оролцохоор бүргүүлээд байгаа аж. Уг уралдааныг хоёр жил тутамд нэг удаа уламжлал болон зохион байгуулах аж. Түүнчлэн уг уралдаан сонсож тоглох, заавал тоглох гэсэн хоёр үе шаттай явагдах бөгөөд М.Дугаржав “Жавхлант сүрэг”, Ч.Банзрагч “Алтан говийн унага”, С.Цоодол “Хэрлэн баян уул” зэргээр нэр заасан бүтээлүүдээс тоглох аж.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ