Ротари клубын удирдлагыг хүлээн авч уулзав

img

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг 44:50 Ротари клубын гишүүд, тэргүүлэгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Нийгмийн сайн сайхны төлөө нэгдэн нийлж, үйл ажиллагаа явуулдаг Ротаричүүд жил бүр шинэ удирдагчаа сонгодог бөгөөд 2012-2013 оны 44:50 Ротари клубын Ерөнхийлөгчөөр сонгогдох Конит Вон Улаанбаатарт ирээд байгаа аж. Тэрээр ирэх онд клубээ тэргүүлэх хүний хувьд өөрийн хамтын ажиллагаатай байдаг улс орнууд дахь клубынхантайгаа танилцдаг дүрмийн дагуу тэрээр манай улсад иржээ. Ротари клуб нь олон улсыг хамардаг байгууллагын хувьд улс орнуудыг дүүрэг болгон хувааж үздэг байна. Манай улсын хувьд Хонгконг, Макао улсуудтай нэг дүүрэгт тооцогддог агаад дүүрэг дотроо үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг клубын тоонд ордог гэнэ. Ротари клубээс манай улсад нийгмийн сайн сайхны төлөө хоёр том төсөл хэрэгжүүлдэг байна. Түүний нэг нь амьдралын төлөө аян буюу умайн хүзүүний хорт хавдрын эсрэг аяныг өрнүүлж багагүй үр дүнд хүрээд байгаад хотын орлогч Ротаричуудад талархал илэрхийллээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ