Литва улсын бизнес эрхлэгчидтэй уулзав

img

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр манай улсад айлчилж байгаа Литва улсын Эдийн засгийн дэд сайд Даумантас Лапинскас тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол, Литва улсууд нь өмнөх нийгмийн тогтолцооны үед хоёр орны харилцаа идэвхитэй хөгжиж байгаад улмаар дипломат харилцаа тогтоогоод 20 жил болж байгаа аж.  Гэвч сүүлийн жилүүдэд эдийн засгийн хамтын ажиллагаа тийм ч сайн биш, хоёр орны худалдааны эргэлт 16-17 сая ам.доллар орчим л байгаа гэнэ. Уулзалтын үеэр Литва улсын Эдийн засгийн дэд сайд “2008, 2009 онд болсон дэлхийн эдийн засгийн хямралд өртсөн Литва улс эдүгээ өрнөдийнхөн төдийгүй хуучин хамтын ажиллагаатай байсан орнуудтай харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа. Тиймээс айлчлалын бүрэлдэхүүндээ Бизнес хөгжлийн танхимийн дарга тэргүүтэй томоохон бизнесийн төлөөлөлтэй ирсэн” гэдгээ онцоллоо. Харин  нийслэлийн Засаг дарга энэ үеэр удахгүй зарлах гэж буй Улаанбаатарт Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах олон улсын нээлттэй тендерт оролцох болон хоёр талдаа маш том зах зээлтэй манай улстай Литвагийн хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллах өргөн боломж байгааг дуулгасан юм. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ