
Сургуулийн өмнөх насныхны дунд зохиогддог “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн ирэх сарын дөрөвнөөс зургааны хооронд Улаанбаатар хотноо дүүргийн цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулагдана. Харин хоёрдугаар шатны тэмцээн ирэх сарын 11-ний өдөр болох юм. Тэмцээнд цэцэрлэгийн насны хүүхдүүд өөрийн насны онцлогт тохирсон замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй болох ба цаашлаад ирээдүйн сайн жолооч, дүрмээ мэддэг биелүүлдэг замын хөдөлгөөнд оролцогч болж төлөвших үр дүнтэй аж. Уг тэмцээнд дөрвөөс зургаан насны 12 хүүхэдтэй баг оролцох бөгөөд гэрийн даалгавар, мэндчилгээ, багийн ахлагчийн тэмцээн болон урлагийн тоглолт, буухиа тэмцээн зэрэг төрлөөр явагдах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ