
Монгол улсын Филармонийн гоцлол дуучин Б. Цэдвээ “Зүйрлэх ижилгүй” нэртэй өөрийн бие даасан тоглолтоо толилуулах нээ. Энэ сарын 20-нд Улсын филармонийн концертийн танхимд болох түүний тоглолтод МУСТА С.Баасандорж /Харш хамтлаг/, МУСТА Н.Гантулга, А.Эрдэнэжаргал /Voice group/, “Asian shop” хамтлаг, Баянмонгол чуулга оролцох бөгөөд удирдаачаар МУУГЗ Б.Ганбат ажиллах юм байна.
Гоцлол дуучин Б.Цэдвээ нь “Хөгжмийн багшийн коллеж”-ийг дуу хөгжмийн багш мэргэжлээр, СУИС-н дуурийн дуулаачийн ангийг МУ Гавьяат багш Д.Дашиймаагийн удирдлаган дор төгссөн аж. Тэрээр 2008 онд “ Зүйрлэх ижилгүй” нэртэй цомог гаргаж байжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ