Өрхийн эмнэлгүүд санхүүжилтээ авч эхэллээ

img

Хүн амын эрүүл мэндийн манаанд зогсдог эмч эмнэлэгийн салбар бол хүнд хэрнээ хариуцлагатай алба. Энэ албаныханы ажиллах нөхцөл бололцоо, иргэдэд эмнэлэгийн үйлчилгээг үзүүлэхэд шаардалагатай тоног төхөөрөмж тэр бүр хангалттай биш. Харин  энэ жил нийслэлийн өрхийн эмнэлэгүүдэд 30 сая төгрөгийн санхүүжилт олгохоор Нийслэлийн засаг дарга шийдвэрлэсэн билээ. Учир нь иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлэгт шаардлагатай тоног, төхөөрөмж багаж хэрэгсэл дутагдалтай байдаг тул нийслэлээс энэхүү асуудлыг зохицуулах шаардлагатай гэж хотын дарга үзсэн юм. Өнөөдөр Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт тус дүүргийн өрхийн эмнэлэгийн ахлагч нар гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээг дүүргийн засаг дарга Б.Батзориг, Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Пунцаг нар батламжиллаа. Үр дүнгийн гэрээг батламж ёслолын ажиллагаанд Нийслэлийн засаг дарга Б.Мөнхбаяр хүрэлцэн ирж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад хийгдэж буй хөрөнгө оруулалтын юунд хэрхэн зарцуулах талаар санал зөвлөмж өгөв.  Уг мөнгийг эмнэлэгийн барилга байгууламжийг барих засварлах гэхээсээ илүү шаардлагатай байгаа эмнэлэгийн тоног төхөөрөмж авах, иргэдийн эрүүл мэндийн нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх ажилд түлхүү зарцуулахад анхаарч байгаа юм. Баянзүрх дүүргийн хувьд өнгөрсөн дөрвөн жилд өрхийн эмнэлэгийн байрны асуудлыг бүрэн шийдвэрлэж хороо өрхийн эмнэлэг, цагдаагийн цогцолбор барилгыг барьж ашиглалтад оруулсан. Нийт 22 өрхийн эмнэлэг, хоёр хүн эмнэлэгтэй. Өнгөрсөн онд 21 өрхийн эмнэлэгийг дүүргийн Засаг даргын санаачилгаар унаагаар хангаж эрүүл мэндийн салбарт 695,2 сая төгрөгийн санхүүжилтээр 39 төрлийн сүүлийн үеийн оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангасан байна.  Мөн Япон улсын “Өвсний үндэс хөтөлбөртэй хамтран эрүүл мэндийн нэгдлийн салбар амбултори-1”ийн барилгыг өргөтгөлийг ашиглалтад оруулсан. Сүрьегийн писпансерийг байртай болгож нийт хороодын өрхийн эмнэлэгт чийрэгжүүлэлтийн танхим, эмийн бус эмчилгээний төхөөрөмжөөр хангаснаар үйлчилгээний нэр төрөл олширч иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг чирэгдэлгүй хүргэж байгаа аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ер нь өрхийн эмнэлэгийг ББНөхөрлөл гэдэгийг болиулмаар байна,Энэ нь дээр дөрөөлж хувийн эмнэлэг шиг ахлагч нар аашлаж аяаглаж байна шүү,Төсвөөс санхүүждэг юм чинь,төсөвд нь өгмөөр байнаа,Яагаад өрхийн ахлагч болох гээд алалцаж байгааг анхаарч үзэх хэрэгтэй
2012-11-26
өрхийн эмнэлэгийн ахлагч нар энэ мөнгийг чинь юунд яаж зарцуулж гэдэгийг хянах хэрэгтэй энэ мөнгө ихэнх ахлагч нарын карманд орж байгаа шүү
2012-11-26