Дүрэм зөрчсөн 807 тохиолдол бүртгэгджээ

img

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өчигдөр нийслэлийн хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрсөн жолооч нарын тээврийн хэрэгслийн дугаарыг зарлаж байна. Энэ өдөр нийт 387 удаа хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцсон тохиолдол бүртгэгдэж, 1244 УНМ, 3493 УНЛ, 4677 УНЭ, 6222 УНС, 6826 УБЛ, 8055 УНР, 9777 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч хоёр удаа хурд хэтрүүлэн давхижээ. Харин гэрэл дохио зөрчсөн 420 тохиолдол бүртгэгдсэнээс 2349 УНД, 6822 УБТ, 7162 УБА, 9855УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар улаан гэрлээр хөдөлгөөнд оролцсон байна. Дашрамд дуулгахад, Улаанбаатарын автозамын удирдлагын төвд бүртгэгдсэн дугаарууд Замын цагдаагийн газарт дүрс бичлэгийн хамт хүргэгддэг. Ингэснээр  дүрэм зөрчсөн жолооч нарын автомашин жолоодох эрхийг хасах арга хэмжээ авдаг аж. П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ