УИХ дахь МАН-ын бүлэгт цөөнхөөс мэдэгдэл хүргүүллээ

img

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бус хурлаа хийлээ. Энэ хурлаар АН-ын зүгээс МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд болон УИХ-ын МАН-ын бүлэгт хандан Орон нутгийн хурлын болон УИХ-ын сонгуулийн талаар албан мэдэгдэл хүргүүлж байгаа гэв. Уг албан мэдэгдэлд “Хоёр сонгуулийг зэрэг явуулах тухай УИХ-ын гишүүд хоёр хуулийн төсөл өргөн барьсан ч намын бүлгүүдийн байр суурь зөрүүтэй байгаагаас хуулийн төслийн хэлэлцүүлэг хийгдсэнгүй. Улмаар УИХ-ын сонгуулийг товлон зарлах хуулийн хугацаа дуусахад цөөн хоног үлдэж байна. Тиймээс аль нэг намын бус, нийт ард иргэдийн эрх ашгийн үүднээс мухардлаас гарах гарц хайхгүй бол төрийн ажил гацан Үндсэн хуулийн хямралт байдал үүсэх төлөв байдал ажиглагдаж байна. Иймд намын бүлгүүд байр сууриа эргэн харж, зөвшөлцлийн замаар шийдэх шаардлагатай байна. Тиймээс Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар УИХ-ын болон аймаг, нийслэлийн хурлын сонгуулийг хамтад нь явуулах, сум, дүүргийн сонгуулийг тусад нь зохион байгуулж явуулах саналыг албан ёсоор хүргүүлж байна. Асуудлыг шийдэхгүй удааж, үүссэн нөхцөл байдлыг даамжруулах аваас үүнээс үүдэн гарах аливаа хямралт байдлын үр дагавар, уршиг хохирлыг Үндсэн хуулийн дагуу Засгийн газрыг удирдаж, хууль биелүүлэх үүрэг хүлээж буй МАН-ын дарга С.Батболд та болон УИХ-д олонхийг бүрдүүлж буй танай нам бүрэн хариуцна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ. Дээрх саналын хариуг энэ сарын 20-ны дотор ирүүлэхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүслээ. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
MAH-d itgeed heregguiee...saindaal naaduul chin ta nariig shanaadandaa...! MONGOL ulsad tsust huchirhiilel udahgui bolno...! ene ued MAH huchirheg daramtlagch gdegee ta nart haruulna za ...!
2012-09-28
!!!:
Abto mashin baritsaalj zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor shidej ogno utas:99108696 95909200
2012-04-18
End neg utgagui ym bna, avilgaltai temtseh turiin undur alban tushaald ajillaj bsan huniig huch hereglen barih tuhaigaa tsagdaagiin baiguullagadaa medegddeggui zugeer heden zaluu buu zevseg gargaad bna geheer ni tsagdaa ochson genee ee uun deere l holbogdoh darga nar ni ogtsroh estoi, hervee tsagdaa medeeguigees ochood hoorondoo buudaltsval yah uu, turiin tusgai hamgaalalt-n darga yagaad hamgaalaltaa nemegduulev, turiin huchnii baiguullaguudiin uyaldaa holboo gej ogt alga... ene uneheer hariutslagagui yavdal..
2012-04-18
20:
Идсэн уусан нүгэл бүхэн эргээд улс төрийн түүхийн ном болоод үр ач нарынх нь ширээн дээр очно ...Баабараас эхлээд улс төр судлаач нарын номууд хэвлүүлэх цагаа хүлээгээд баяжаад байж байгаа даа...Ухаараач.....Нүглээ цайруулах ганц ч гэсэн Монголоо хөгжүүлэх ажил хийгээч.... нэг ч гэсэн ордоо буцааж аваач..
2012-04-18
МАН-Ы ЗАЛГАМЖ ХАЛАА:
ЖСУ ХБААТАР ГЭЖ МАНы НОХОЙД БАРЬДАГ МОД БОЛСОН ЭНЭ ЗАЛУУ АРАЙ ӨНДӨРТ СУУЧИХВАЛ МОНГОЛ ОРНЫГ Ч МӨН ТУЙВЭЭНЭЭ МӨНХ-ОЧИР ОЧИРБАТ 2-ТОЙ НИЙЛЖ ӨВГӨН БАНХАРУУДЫГ БАРЬЖ ШОРОНРУУ АЧААЛ ЯГ НЯМДОРЖЫН ДУР ЗУРАГ ХАРАГДААД БАЙГАА ЮМ ДАА
2012-04-18
БАГАА:
С.БАЯРЫН АН-д барьсан бэлгийн хариу ОВОО дориун өгч байна даа. БАЯР, ХҮРЭЛСҮХ, СОДБААТАР, БАТБОЛД нарууд ЮУ ХИЙСЭН, ХИЙЖ БАЙГААГАА УХААРАХ ЦАГ БОЛЖЭЭ. МӨНГӨ БОДОЛГҮЙ НЭГ ХУРАМ БАЙХАД Л ТЭДНЭ, МЭДРЭНЭ
2012-04-18
         Арай гайгүй яваа нэгэндээ атаархана, гайгүй яваа нөгөөдөх нь  гэмгүй байя гэвэл хэлмэгдчих гээд, гэмтэй байя гэхээр шоронд хатаагдчих гээд, хууль зөрчиж хэрэг тарьсан иргэд мөнгөтэй мөнгөгүйгээрээ ялгаран шийтгэгдэнэ, танилтай бол талын чинээ, таних хүнгүй бол алгын чинээ, боломжийн амьдралтай хүмүүс нь бөөн бренд ярьсан , боломжгүй үлдсэн нь архичин гуйлгачин, эрүүл чийрэг нь гадаадын боол, эмгэг өвчтэй хэсэг нь ээлж дараалан өнхөрсөөр л, эх орноо муулагчид нь харийн бэр болсон, элдэв долоон ойнуудыг баяр наадам болгосон, өртэй хирнээ баярхсан, өттэй хүнсээр гэдсээ дүүргэсэн, ядуу нэгнээ дарласан, ядмаг нэгнээ дээрэмдсэн, албан тушаалыг наймаа болгосон, авилга өгдөгийг моод болгож, авсан нэг нь сэмхэн баяжсан, худлаа ярьдаг нь өндийж, хулгай хийдэг нь сэхэж, доодох хэсэг нь турахын хэрээр дээгүүрх хэд нь өөхөлсөн, эх нутгаа хайрлахыг умартаж, эцэг эхээ асрамжинд цөлсөн, хүний амь таслахыг хонь гаргахаас амархан гүйцээж, ажил байхгүй зарим нь алцайгаа дэлгэн амь зогоож, арчаатай арай дээр нь нутгаасаа дайжихыг мөрөөдсөн, хэвлэл мэдээлэллийн хэрэгслүүд хэн нэгэнд үйлчилсэн, шударга зантай нэгнийг нударга буулгаж айлгасан, хөдөө байгаа нь мал хулгайлж, хотод байгаа нь хүн алж, сав л хийвэл архидаж, цол бяртай нь сагсууралдсан, согтуу хүмүүс нь эрүүлжүүлэхдээ өвөлжсөн, мансуурч суугаа нь өөрийгөө мафийн толгойлогч шиг эндүүрсэн,  орилдог болгон од болсон, хэдэн жилийн дараа хэмхэрч сүйрэхээ мэдэхгүй хиймэл аргаар царай орсон, борви нь баастай зарим нь босс болон түүхэлзэж, учраа мэдэхгүй ганц нэг нь улс төрлүү өнгийсөн, шүүмжлэл хэлсэн нэг нь шүдэнд зуугдаж занагдсан, уурхай ярьж домог болгосон, ашиг ярьж үлгэр зохиосон, гарал үүслээ тас нууж гадна дотногүй боржгон болсон, овгоор яривал цус нэг, отгоор нь тунгаавал бүл нэг болсон, дуртай нь түүхийг гуйвуулж, дургүй нь шинээр зохиож, хөрш айлаа хүйс тэмтэрч, хөндий нэгнээ өстөн болгосон, ховын үгээр өдрийг барж, хорон санаагаар шөнийг угтаж, дүрэм журмыг уландаа гишгэж, дүрсгүй бүтээлийг шоу болгосон, харь үгийг хэлэндээ живүүлж, хазгай хэлтнийг шүтээн болгосон, гадны хүн  бурхан болж дотоод хүн  барималд хувирсан, хайр сэтгэл зэвэрч, гэр бүл салж, хүүхэд өнчирч, хулгана муур нохойнууд  хүний хань болж, хамтран амьдрагч зул, халаасандаа бэлтэй нь гэгээ болжээ. Ийм л амьдрал, тийм л мэдээгээр монголчууд амьсгалж байна. Арай муухай хэлж байгаа бол уучлаарай, хип хопын хэлээр бичих гэж оролдлоо.
2012-04-17
ali hezee l ingej ajillah bsiim. oroitjee. ta nariig manan gej haraad yeer bolohgui bna
2012-04-17