
БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн шилдэг улстөрч Жон Бён Хон манай улсад айлчилж байна. Түүнд МУИС-иас хүндэт доктор цолыг олгож, хүндэтгэлийн хурал зохион байгуулсан байна. Энэ өдөр мөн түүнтэй Монголын Мэдээллийн Сайтуудын Ассиоцацийн удирдах зөвлөлийн гишүүд уулзаж,халуун дотно яриа өрнүүллээ. Ноён Жон Бён Хон уржигдар манай оронд хүрэлцэн ирсэн бөгөөд албан ёсны уулзалтуудаа өчигдөр өглөөний 09.00 цагаас эхлүүллээ. МУИС-ын НШУС-аас түүнд хүндэт доктор цолыг олгохоор шийдвэрлэсний дагуу өнөөдөр МУИС-ын их сургуулийн нэгдүгээр байрны дугуй танхимд багш оюутнуудын бүрэлдэхүүнтэйгэээр хүндэтгэлийн хурлыг зохион байгуулж шинэ цолыг нь ёслол төгөлдөр гардуулж өгсөн юм. БНСУ-ын ардчиллыг хөгжүүлж бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлснээс гадна, улс төрийн чиглэлээр явуулж байсан амжилттай төслүүдийн үр дүнг нь харгалзаж, бичиж туурвисан ном зохиолууд болон одоо ч Солонгос орны сайн сайхны төлөө улстөрийн үйл хэргээ үргэлжүүлсээр байгааг нь үнэлж энэхүү цолыг олгоод байна. БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Жон Бён Хон багш оюутнуудад хандаж үг хэлсэн юм. Тэрбээр
“МУИС-ын багш нартаа баярлаж байна. Хууль тогтоогчийн хуваарь улс орны ирээдүй эдийн засгийн өсөлтөө дэмжиж,улсынхаа хөгжлийг тогтвортой байлгахын төлөө ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх ёстой гэсэн итгэл үнэмшлээр ажиллаж байна. Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтож, нэр төдий байхаа хэдийн больсон байна. Солонгос Монголын хөгжсөөр байгаа энэ харилцаанд би тус болно гэдэгтээ итгэлтэй байна. МУИС-ын НШУС-ийн улс төрийн ангийн оюутнуудыг Солонгост сургахад дэмжлэг үзүүлэх болно. Солилцоо ярихад өнөөдрөөс эхлээд хялбар боллоо” гэв.
Жон Бён Хон Монголын Мэдээллийн сайтуудын Ассиоцацийн Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
Ким Де Жун ерөнхийлөгчийн үед түүний улс төр дотоод асуудал хариуцсан зөвлөх, хууль зүйн зөвлөх, Засгийн газрын мэдээллийн агентлагийн дарга Ардчилсан намын ерөнхий зохион байгуулагч зэрэг албыг нэр төртэй хашиж байсан тэрбээр 2004, 2008 онд Үндэсний ассамблейн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж Сөүл хотын Тунжаг дүүргээс дараалан сонгогдоод байгаа улстөрч юм байна. Үүнээс гадна сүүлийн дөрвөн жил дараалан Үндэсний ассамблейн 299 гишүүнээсээ шилдэг нь болж, шилдэг улстөрч цолыг хүртээд байгаа юм байна. Одоо тэрбээр өөрийн орны парламент дахь Соёл мэдээлэл харилцаа холбооны байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм. Тиймээс интернэтийн хурдаараа дэлхийн улсуудаас нэгдүгээрт ороод байгаа БНСУ-ын асуудал хариуцдаг хүний хувьд манай оронд айлчилсныг тохиолдуулж Монголын Мэдээллийн Сайтуудын Ассиоцацийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд түүнд бараалхаж,тодорой асуултуудад хариулт авч, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Мөн тэрээр Монголын харилцаа холбооны зохицуулах газрынханд өөрийн үүд хаалга нээлттэй байх болно гэдгийг энэхүү уулзалтын үеэр онцолж байсан юм.
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг эрхэм гишүүнийг төрийн ордонд хүлээн авч уулзлаа
БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Жон Бён Хоныг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хүндэтгэн хүлээн авч уулзсан байна. Тэрбээр Ардчилсан намаас сонгогдсон Ассамблейн гишүүн гэдгээрээ Тэргүүн шадар сайдтай улс төрийн үзэл баримтлалын хувьд ижил төстөй юм. Солонгосын парламентад хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа тэрбээр өмнө нь Ким Де Жун Ерөнхийлөгчийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо БНСУ-ын парламент дахь Соёл мэдээлэл, харилцаа холбооны байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ