Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна

img

Нийт нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Төвийн нутгийн ихэнх хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгаар өмнөөс секундэд 12-14 метр, баруун болон төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн ихэнх хэсгээр секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, Зүүн зүгийн болон говийн нутгаар 20-25 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 11-13 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 30 хувь, агаарын даралт 848 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ