Өмнөговь аймагт нэгдсэн шалгалт үргэлжилж байна

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Өмнөговь аймагт хийгдэж буй нэгдсэн хяналт шалгалт үргэлжилж байна. Шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Гүньбазар ахалж,  гурван ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Нэгдүгээр ажлын хэсэг Оюутолгой төслийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа явуулж буй компаниудад дотоод хяналтын чиглэлээр сургалт явуулжээ. Нийт 40 гаруй аж ахуй нэгж уг төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний төлөөлөл болсон нийт 80 гаруй албан тушаалтан энэхүү сургалтад хамрагдсан байна. Мөн Байгаль орчин, дэд бүтцийн хяналтын байцаагчид чиглэл бүрт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сургалт явуулжээ. Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан дотоодын хяналт шалгалтын журмыг хэрэгжүүлэн ажилласнаар эрсдэлгүй үйл ажиллагаа явуулах боломжтой талаар шат шатны мэдээлэл өгсөнд сургалтанд хамрагсад ихээхэн анхаарал хандуулсан аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ