
“Нүүрсний экспорт ба тулгамдсан асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалт Гадаад харилцааны яаманд болжээ. Арга хэмжээнд ГХЯ, ЭБЭХЯ, Гаалийн Ерөнхий газар болон нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл “Эрдэнэс МГЛ” , “Монголын Алт” , “Энержи ресус”, “Эрдэнэс Таван толгой”, “Хүннү Коал” зэрэг компаниас төлөөлөгчид оролцсон байна.
Энэ үеэр нүүрснээс олох орлого, ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хадгалахын тулд энэ салбарын зах зээл, хэрэглэгч, үнэ ханш, нийлүүлэлт, тээврийн талаар төр, засгийн зүгээс бодлогын зохицуулалт хийх боломжийн талаар мэдээлэл солилцжээ.
Зөвлөлдөх уулзалтаар тулгарч буй сорил, боломж, нүүрсний нийлүүлэлт, татварын зохицуулалт, зах зээлийн өрсөлдөөний талаар, тухайлбал, экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгодог байх, мэргэжлийн байгууллагууд нүүрсний ангилал, стандартыг бий болгох чиглэлээр ажиллах, боомтын хүчин чадлыг сайжруулах, нүүрсний экспортын үнийг цэгцлэх үүднээс БНХАУ-ын Засгийн газартай яриа хэлэлцээ явуулах, нүүрсний экспортод татвар ногдуулах, квот тогтоох зэрэг асуудлаар хэлцсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ