
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордны 09.30 цагт “А” танхимд хуралдана.
Уг хуралдаанаар Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Мөн өнөөдөр 14.30 цагт Төрийн ордны “А” танхимд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно.
Уг хуралдаанаар "Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Мөн Оюутолгой ордын нөөцийн асуудлыг тодруулж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлт, Үндэсний аудитын газрын аудитын тайланг сонсоно. Харин хурлын төгсгөлд Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Уг хуулийн төслийг хэлэлэцэн нэмэлт өөрчлөлт оруулснаар “Саусгоби сэндс” болон “Чалко” компанийн гэрээний асуудлыг шийдвэрлэх юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ