
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог, Э.Шугар нар Япон, Энэтхэг, Чех улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.
Тэд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан явдлын талаар ярилцсан бөгөөд МАХН-ын ЕНБД Н.Удвал “2012-04-13-ны баривчилгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг төрийн тусгай хамгаалалтад авах хуулийг УИХ-аас тогтоосон. УИХ-аас тусгай хамгаалалтаа цуцлаагүй байхад баривчилсан. Шүүхийн тогтоолгүйгээр Н.Энхбаяр даргыг баривчилсан.
Хууль хүчний байгууллагынхны энэ үйлдэл нь хүний эрхэд ноцтойгоор халдсан явдал гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос тогтоосон” тухай дуулгажээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ