“Гэр бүл ба хөдөлмөр аян” эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг байгууллагууд хамтран “Гэр бүл ба хөдөлмөр аян”-ыг зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай үргэлжлэх тус аяны хүрээнд хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэхтэй холбогдон үүсч буй зөрчил, саад бэрхшээл, хууль эрх зүйн зохицуулалтын асуудлаар иргэдээс мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулах юм байна. Иргэдээс ирүүлэх мэдээлэл нь хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход ихээхэн ач холбогдолтойгоос гадна иргэдийн эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх явцад тэднийг бодит байдлаар оролцуулж байгаагаараа онцлогтой. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ