Цагдаагийн экс дарга нар шүүгдэнэ
Цагдаагийн экс дарга нар болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар, дэд хурандаа О.Зоригт холбогдох шүүх хурал маргааш 10.00 цагаас Цагдан хорих төвд болно. Хуралдаанд шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар С.Хишигжаргал, Ч.Уртнасан нар оролцох юм. Хуралд шүүхийн захирамжаар Өмгөөлөгчдийн холбооноос томилсон өмгөөлөгчид болох Б.Батхуяг, Л.Даваасүрэн, Ж.Энхтуяа, дэд хурандаа Т.Баярсайхан нар шүүгдэгч нарт эрхзүйн туслалцаа үзүүлнэ. Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ