Кикбоксчид Монголын олимпид шаргуу бэлтгэж байна

img

2012 оны 04 сарын 25-29-нд Монголын бүх ард түмний спортын 13-р наадмын кикбоксын шигшээ тэмцээн Улаанбаатар хотноо болох бөгөөд кикбоксчид бэлтгэл сургуулилтаа тун сайн базааж байна. Кикбоксын шигшээ багийн тамирчид Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 14 хоногийн сэргээлтйн бэлтгэл хийж улмаар  04-р сарын 05-08-нд БНХАУ-ын Сичуан мужийн Ченгду хотноо зохиогдсон олон улсын кикбоксын тэмцээнд   “Алдар” спорт хорооны кикбоксын баг амжилттай оролцоод иржээ. Энэхүү тэмцээнд Бразил, Япон, Тайланд, АНУ, ОХУ, Иран, БНХАУ-ын баг тамирчид ирж оролцжээ.Эмэгтэй 48 кгд Б.Халиун, 65кгд Э.Батбаяр нар мөнгөн медалийн эзэл болсон байна.Бусад тамирчдын хувьд спортын их наадмын өмнөх томоохон сорилт боллоо  гэж Монголын кикбоксын холбооноос мэдээллээ.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ