Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол

img

Би улс төрч, нийгмийн зүтгэлтэн биш, бас төрд шургалж халаасаа түнтийлгэх сувьдаг сэтгэлтэн ч биш. Хэн нэгнийг дэмжиж, нөгөөг нь муулдаг туйлшрамтгай ч хүн биш. Зүгээр л өнөөдөр өрнөж буй үйл явцыг хараад өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхийг хүслээ. Надтай ижил бодолтой олонх байхад эсэргүүцэх цөөнх бий нь зайлшгүй. Би хүн ёсны талаархи цөөн хэдэн зүйлсийг л та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Магадгүй энэ нь Н.Энхбаярт өгөх зөвлөгөө мэт харагдаж байгаа боловч ирээдүйгээ улс төр, төртэй уяхаар шийдсэн олон олон залууст сургамж болох бизээ. Ингээд олон үг үл нуршин гол зүйлдээ оръё. Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол ... Улс төрд орохгүй байсан. Яагаад гэвэл тэр Бурхны шашны үнэнч сүсэгтний нэг. Улс төр бол угаасаа л бохир зүйл. Нэг талд бурхны шашны үнэнч сүсэгтэн нөгөө талд улс төрийн бохир панзчины дүр харагдаж байна. Энэ хоёр дүр яавч нэгэн биед зэрэгцэн оршихгүй. Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол ... Бурхан багшийн сургаалийг орчуулсан шигээ ёсчлон дагах байсан. Бурхны шашинд эс өгснийг авахаас эхлээд 10 хар нүгэл гэж буй. Хэрэвзээ тэр 10 хар нүглийг тэвчиж 10 цагаан буяныг дээдлэн хэрэгжүүлсэн бол Ерөнхий сайд ч болж чадахгүй байсан. Магадгүй энэ утгаараа монголын төр өнөөдөр арай тунгалаг байх байсан биз ээ. Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол ... Хувийн өчүүхэн шуналыг мартаж, түмэн олныхоо итгэлд сүслэн дээдэлж, улс монголынхоо төлөө нэгэн үзүүр сэтгэлээр зүтгэх байсан. Мөн албан тушаал наймаалцдаг, эргээд эзэндээ татвар төлдөг, авлигын сүлжээг бий болгохгүй байсан. Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол ... Айдаст автахгүй байсан. Айдас дарангуйлагчийг төрүүлдэг. Чин үнэндээ Сталин, Мао Зэдун, Пол Пот мэтийн дарангуйлагчид бүгд аймхай байсан. Айдсаас хардлага төрдөг, хардлагаас дарангуйлал төрдөг. Тийм учраас тэр намын нөхдөө, дэргэдэх албан тушаалтнуудынхаа хооронд яс хаяж яг л нохойны фермийн эзэн шиг загнадаг байсан. Энэ нь хожмоо өөрийнх нь толгой дээр бууна гэж тэр тооцоолсонгүй. Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол ... Эхнэрээ толгой дээрээ гаргахгүй байсан. Чин үнэндээ түүнийг буруу замд хөтөлсөн гол буруутан нь эхнэр О.Цолмон нь гэж намынх нь нөхөд нь хэлдэг. Ямар сайндаа л У.Хүрэлсүх “Та Ерөнхий сайд юмуу, танай эхнэр Ерөнхий сайд юмуу” гэж олны нүдэн дээр палхийтэл хэлж байхав. Дураараа дургисан эхнэр нь Тагнуулын Ерөнхий газарт зөвлөхөөр хүртэл очиж байсан. Чөлөөт хэвлэлийг дэмжих сан байгуулах нэрийн дор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг мөнгөөр угжин бохирдуулах үндэслэлийг тавьсан. Мөн эхнэр нь төрийн хэрэгт хошуу дүрснээр алиа салбадай нарыг дэвшүүлэн тодруулах бусармаг тогтолцоог бий болгосон. Өөрөөр хэлбэл Филатовагийн хар талын дүрийг бий болгосон. Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол ... Ээж аав хоёрынхоо ачийг өөрөөр хариулах байсан. Түүний сайн сайхан яваа нь эцэг эхийнхээ ачийг хариулсан хэрэг байсан боловч Монгол төрийг бэлгэнд өгч буруу зөнүүлэх алхмыг хийсэн. Аав нь рашаан сувиллуудыг өөрийн болгож, газрыг нь наймаалж байхад ээж нь мэргэжлийн хяналтынхны ажилд хошуу дүрэн бизнес эрхлэгчдийг дарамталж явсан. Энэ тухай сонин хэвлэлээр хангалттай л гарсан. Түүний ээж нь Хөгжим бүжгийн коллежийн хашаанд барьсан байрыг мэргэжлийн хяналтынхантай нийлж өгөө авааны дэнсэн дээр шүүсэн баримттай нийтлэлүүд сонин хэвлэлээр бишгүйдээ л гарсан. Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол ... Бага идэж их цадах байсан. Шууд утгаараа тэр амьдрал дээр цагаан хоолтон энэ тэр болж бясалгал хийж байгаагаа бахархан ярьдаг. Үнэн байх л даа. Гэхдээ тэр хөрөнгө мөнгөнд цадаагүй. Хэтэртлээ, хэхэртлээ идсэн. Хэдэн тэрбумын хөрөнгө оруулалтаас эхлээд бараг модон ТҮЦ-ний эзнээс хүртэл татвар авах сувьдаг сэтгэлд автсан. Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол ... Дэргэдэх хүнээ зөв хүнээр сонгох байсан. Мөнгө барьсан долдой нэгнийг хогийн тантангаас төрийн өндөр сэнтийд залснаас болж Монгол төрд идээ бээр бугшсан. Ийм нөхдүүд эргээд түүнийг намнаж байгаа. Яг л “Үр могой” гэсэн үг. Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол ... Бурханыг үнэхээр шүтдэг юм бол эх орныхоо газар шороог ч шүтэн дээдлэх байсан. Түүнийг төр барьж байх он жилүүдэд Ашигт малтмалын лицензийн дийлэнх нь тараагдсан байдаг. Маш бага мөнгөөр монголын газар нутаг түүний балгаар л харийнхны гарт орсон. Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол ... Их өрийг тэглэх гэж гүйхдээ 50 сая доллар хулгайлахгүй байсан. Чин үнэндээ Их өр өмнө нь тэглэгдээгүй байж байгаад саяхан данс дугуйлсан сураг сонсогдоно билээ. Үүгээрээ тэр хийсэн том ажлаа баллаж орхисон. Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол ...Ялагдлаа шударгаар хүлээх байсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар луйвар хийж өгсөнгүй гэж С.Баярыг буруутгахгүй байсан. Үүнээс л хамаг хэрэг ундарсан даа. Албан тушаалыг мөнхийн мэт санаж, авлига хээл хахуулийг булгийн  ус мэт ундарч байх ёстой хэмээн эндүүрч намын бодлоготой зөрж Их Хурлын гишүүн болох санаархалд автахгүй байсан. Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол ...Намаасаа гарч, өс хонзон авах асуудалд ханцуй шамлан орохгүй байсан. Үнэндээ тэр өөрийнхөө хийсэн, бүтээсэн “Үр могой”-г багалзуурдах гэж дайрсан. Үүнийг нь ч мэдээд дэргэд явсан нөхөд нь болох Ц.Шинэбаяр, Молор-Эрдэнэ нарын  олон хүмүүс хаяж одсон. Мөн зүрхнийхээ ховдол дотор үздэн яддаг М.Энхсайхан мэтийн башир этгээдүүдтэй нийлж төрөлх намынхаа эсрэг нүгэл үйлдэхгүй байсан. Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол ...Төрийн том хүн шиг биш юмаа гэхэд эр хүн шиг байх байсан. Өөрийнхөө гэрийг хайрлаж, аавынхаа өргөөг талхчуулахгүй  байсан. Яахав шоудах нь зөв, гэхдээ би эр хүн шиг байж төрийн хүний ёсоор хууль дээдлэн тэргүүн эрхэмсэг, омог бардмаар дуудсан газар нь очих байсан. Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол ... Оймстой хөлөө гозолзуулан олны бах тавыг хангахгүй байсан. Шоудлаа шоудлаа гэхэд эр хүний ноён нуруу, Монгол төрийн өндөр албыг хашиж байсан буурал тэргүүнээ эрхэмсэг байлгаж чадах байсан. Төрийн хүний хувьд биш юмаа гэхэд эрчүүдийн нэр хүндийг шалд нь унагалаа. Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол ... Хэзээ ч би Энхбаяр шиг байхыг хүсэхгүй. Би өөрийнхөөрөө зовж, өөрийнхөөрөө жаргамаар байна. Яагаад гэвэл миний зовлон гуниг, аз жаргал зөвхөн өөрт минь л бий. Үүгээрээ би Н.Энхбаяраас илүү эх оронч.  Бас би түүнээс илүү эр хүн гэдгээрээ бахархаж байна. А.Ганбаяр  /Оюутан/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HUSEHGUI:
Хэрвээ би Н.Энхбаярын оронд байсан бол … BAIGAAGUI NI DEER YUM BNA
2013-03-25
zochin:
Ganbayrt bayr hurgiy.Oyutan hun gehed shudarga bna.Ataarhagchid buuni nohoi hunuu zahialga gene uu uzel bodloo zuv bichjee.Bi ch gesen Enhbayr baisan bol turiin tsagdaa duudahad hereg hiigeegui huniig yahaara duudiin geed egts haraad ulaan nuureeree uuruu ochih baisan.Hund surtliin hermiig setlej shavriig shavraas ni tataj shalbaagtai ni avch yavj baihiig haraad bas ingedeg zasag tur ergej irdgiin baij gej bodson.tegeegui bol bid daranguilaliin dor aimshig boloh duhuj baisan
2013-02-23
ard:
chi zygeer l sn sur tegwel chamd ajil end tendgyi bna. Muu bolohooroo l ingeed hen neg ni hazuudaa awah wii gej har bagaasaa bie unelz hyn muulj, Yanhan zaluu bolohoo bolison deeree. ooroo zowj olson zysem talh hamgiin amttai baidag shyy dyy mini. tegeed l ergyyteed HERWEE BI ... BAISAN BOL geed yawahiin orond daalgawaraa sn hii. ar geree sn asar daraa ni busdiin tuhai yum yarj yawaa
2012-11-07
suwd:
Herwee bi Ganbayar baisan bol hicheel nomondoo shamdaad ene uls tord bgaa bohir yumiig dawtahaargyi hyn bolohoor meriih baisan har bagaasaa hyn geh tom ertontsiin tuhi ter tusmaa neg ch uulzaj yzeegyi hynee suragaar ynelz bas l how hootsoldohgyi baisan yum
2012-11-07
Mgl:
Hervee bi Ganbayariin orond bsan bol oilgohgui umniihaa tuhai chalchihgui bsan. Bas uurniiguu Emkhbayar guatai haritsuulahgui bsan. Yu ch hiij chadaagui shaldan batsaan baij uuriiguu eh oronch bolchihson gej enduurhgui bsan.
2012-11-07
Ganbaiar luibarshdin buuni nohoi baindaa tamd luibarshdttai hamt yiaabna shini yiaasig uhseni daaraa horhoi shabj bugd haatgandaa
2012-09-18
UUUUU:
ISH ZAILUUL MINII HUU MUU HUNIIL BUUNII NOHOI BOLJ BAINI DAA HOORHII DOO ZAILUUL OROBDMOOR AMITAN BAINADAA YUCH GEGEB
2012-05-29
Soko:
Сарантуяа овогтой Энхдөлгөөн нь 1.8 сартай 2011.10 сард давсагны хорт хавдар гэсэн оноштойгоор Улаанбаатар хотын эх нялхасын хавдрын тасагт 2011оны 10 дугаар сарын 17нд хагалгаанд орж авахуулсан боловч хавдар авахуулснаас хойш нэг сар гаран болоод хавдар дахин эргэж ургасан.Хүүгийн биеийг Монгол улсад эмчлэгдэх боломжгүй тул хүүгийн өвчний түүхийг Солонгос болон Швецарь улсруу явуулсан.хавдартай давсгыг нь авч давсаг орлуулах хагалгаа хийх боломжтой гэсэн хариу Швецариас ирсэн байна.Гэр бүл нь эмчилгээнд явах эмчилгээний зардал мөнгөгүй тул Монгол түмэн олноосоо хандив тусламж хүсч байна. Энэ мэдээ 4сарын 24-ний өдрийн ТВ9-ийн оройн мэдээгээр гарсан билээ. Сайхан сэтгэлт ахан дүүсээ давсагны хорт хавдар туссан бяцхан хүүд халуун сэтгэлээр тусалж хандив өргөцгөөе.Хандивын данс нь : Хаан банкны данс 5405595504
2012-04-25
Mongol oron awilgachin, luiwarchin darga naraasaa salah tsag bolson enkhbayar araas olon luiwarchid ywaasai
2012-04-25
Degy:
http://www.youtube.com/watch?v=CKeFHmPO4MY Khaanii ugiig sonsoj uhaarah tsag irjee
2012-04-24
jaa ene enhbayaryn nugel ni nudeeree garch baigaa ni ene ajee. yas tsoojind neleed heden jil suuna shoo. arga baihgui ee. tadnuud yaaj ch charlaad avarch ul diilne.
2012-04-24
иргэн:
Сайтыг уншигчдад анхааруулга: Энэ шуудмн сайт нийгмийн өнөөдөр монголчуудад зайлшгүй мэдээлэх ёстой асуудлуудыг ердөө бичдэггүй юм байна. Оюутолгойн асуудлаар сүүлийн үед шуугиад байгаа мэдээллийг эндээс ердөө ганц өгүүлбэр ч олж харсангүй. Ихэнхидээ экс Энхбаярыг муулсан гэмт хэрэгтэн гэж зарласан нийтлэл тлүхүү оруулдаг юм байна. Сайтын цаад эздийн бодлого нь улс төрийн шинжтэй бөгөөд энэ сайтад ажилладаг сэтгүүлчид эх орон газар нутгийнхаа төлөө сэтгэлээ барьж ажиллах хүсэлгүй юм байна. Чалко компанийн нууцаар хаясан ивээн тэтгэлгээр санхүүждэг байж магадгүй шүү гэсэн хар ч төрлөө.
2012-04-22
хөдөөний хүн:
Яасан идэж ууж ханадаггүй бие биенээ хэмлэж дуусдаггүй юм.Хэрэв Энхбаяр мөнгө идэж уугаагүй байсан бол титэм үг бичээд л сууж байх байлаа.Даанч идсэн уусан хь хатгаад болсонгүй дээ.Араасаа мөн ч олон хүнийг дуудна даа яана даа.
2012-04-22
hunii ug:
Chi bas nusaa goijuulsan oyutan uu !? Nusaa goijuulsan oyutnaas garmaargui filosofi, logick, barimt, medeelel haragdaad bna daa.
2012-04-21
МОНГОЛ:
яг үнэн ахын дүү сайхан бичэж .. энд худлаа томроод байгаа нөхөд намын бууны нохойнууд биз... эх орноо гэх сэтгэл чинь хаачив.. худлаа хуцсан гөлөгнүүд байх юм
2012-04-20
iiish chaavaas daa, end tendees material olood niiluulchihej, oooriin gesen nairuulga ened yu ch alga
2012-04-20
ganbayar gej oyutan huuhed bicheegui ni haragdaj bnaaa, ene bol zahialgat medeee l bna, oyutanuudiin neriig barij hoshigruulah geed bna uuu daa,
2012-04-20
зочин:
500 саяыг хэн өгье гэёхийг болон бусад авилагачдыг нэрлэх байсан
2012-04-20
oyutan:
Хэрвээ би Ганбаярын оронд байсан бол энэ бичсэн зүйлээрээ хошногоо арчаад дараа нь идэх байсан.
2012-04-20
çîõèîã÷ îþóòàíä çîðèóëàâ:
Õýðýâ ÷è îþóòàí áîë ñààê áàéíà ø¿¿. Äýýð êîììåíò áè÷ñýí õ¿ì¿¿ñýýñ õàìààã¿é èë¿¿ ñýòãýæ, áîäñîíîî ñàéõàí ãàðãàæ ÷àäñàí áàéíà. Äààí ÷ ÷è îþóòàí áèø áàéõ. Ýíõáàÿðûã èéì ñàéí ìýäýõèéã áîäîõîä, èõýíõè îþóòíóóä Ýíõáàÿðûí ¿åèéã íýã èõ ìýäýõã¿é ë áîëîâ óó.
2012-04-20
chuka:
xarin bid ireedyi xoichoo xarj amidraxiig xycej bga bol enxbayar nyamdorj ulaan shinebayar metiin tord shurgalcan oligarxuudaac calax bolcon odoo minii xycej bga zyil bol enxbayar 10 jil tsug luivar xiicen cxan nzuudaa tataad unaacai gj bodoj bna
2012-04-19
o:
hoorhii doo orovdmoor uym da eks tergvvn ooriinhoo huuchin tvnshvvdteigee alaltsah gej
2012-04-19
o:
enhbayr man namiin darga eronhii said bas ulsiin tergvvn bhdaa yarij bhgvi yasan uym bol do odoo uy heregtei bolood bga uym bol doooooooooooooooooooooo tee
2012-04-19
Yu ve ene odo:
Xutsdag xaltar ve chamas deedex n ingej bichegu bxd chi odo ymar davartsan batsaan be ain axiin duu deed sur ntre togsod tom alban tushaald ochson xoinoo l ix xuts ok odo bl chi unexer iim ym bichix blogu nas chin bagadana do nre
2012-04-19
энхбаярыг авилга авсныг хэн мэдээда юм байгаа бэ. Элбэгдорж уу. Нямдорж уу
2012-04-19
Buya:
Чи ядахдаа кирилл монголоор бичиж сурчихаад олон юм донгос муу өмхий эх орноо худалдчихаад гадаадынханы бөгс долоогч оо!
2012-04-19
t:
chi uuru icheed uhchihech tegvel dara n ganbayr n uheg unen ug helsenere
2012-04-19
zochin:
tend hamgalad har uureer tsug suuj baisan gishudig shalgaval ih yum garnada hulgailsan yuma nuuh sanaatai tsuglarad suuj bga biz gerte e ch honohgui aild uureer suj bga n idsen uusan n ilreh ged noir nhurehgui bsantai holbotoi
2012-04-19
cj:
хэхэ үнэн хэлсэн хүнд үхэр өшөөтөй гэж энэ сэтгэгдэл бичэж байгаа хүмүүс Энхбаярыг дэмждэг болоол тэгж байгаа байхдаа хөөрхий хэнийг юуны төлөө яах гэж дэмжиж явдагаа нэг бодоосой гэж найдийдаа хөөрхийдөө монголчууд.
2012-04-19
odoonii oyutan gej dee tsaana chine mongol suirch baina eh oronchgui boloo ene mongol
2012-04-19