Баян-Уул сумын иргэд түймрээс дайжив

img

Дорнод аймгийн Баян-Уул сумын орчим яг одоо хээрийн түймэр асч байна. Эх сурвалжийн мэдээлснээр тус сумаас 10 орчим км-ийн  зайд байх Хархираа гэдэг газарт асч эхэлсэн түймэр салхины хүч их байгаагаас маш хурдан газар аван хамрах хүрээ нэмэгдэж сумын төвд ойртон ирсэн  аж. Тус суманд 4000 гаруй иргэд амьдардаг бөгөөд хүүхэд багачуудаа түймрийн утаанаас холдуулж,  сумынхаа зах руу дайжсан байна. Түймрийн унтраахаар аймгийн Онцгой байдлын хэлтэсийн алба хаагчидтай сумын иргэд нэгдэн түмрийг сум руу оруулахгүй байхыг хичээн ажиллаж, сумаас нэг км-ийн зайд цурам тавьж түймрийн аюулыг холдуулсан талаар дөнгөж сая мэдээллээ.

Дашрамд дуулгахад он гарсаар тус сумын орчимд 7-8 удаагийн хээрийн түймэр ассан бөгөөд зарим тохиолдолд чанаргүй хийгдсэн цахилгаан дамжуулах гэрлийн шонгийн гэмтлээс үүдэн түймэр гарсан аж. П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dornod:
zasag darga Janlabiin hiisen shon hugarsan Janlab harutsah baih aimgiin tosoboos bayan hundee
2012-04-18