Ниссан Патролд TUNING хийлээ

img

Ниссан 4х4 Монголиа клуб нь клубын гишүүдийн дунд сонирхолтой олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг билээ. Клубын энэхүү идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд клубын гишүүд нэмэгдэх, Ниссан Патрол автомашин эзэмшигчдийн тоо өсөх, гишүүд хоорондын харилцаа бий болох, автомашинаа хүчирхэгжүүлж, гангаруулж унаж эдлэх тал дээр олон ахиц дэвшил гарч байгаагийн нэг нь клубын гишүүн Ариунболд 1993 оны Y60 загварын Патрол автомашиндаа tuning хийсэн явдал юм. Унаж эдлэгддэггүй байсан автомашинаа “Таны машиныг аваръя” телевизийн шоу хөтөлбөрөөс санаа авч, Монгол хүний ур ухаан, аялагч залуучуудын туршлага, техник сэтгэлгээнд тулгуурлан засч сайжруулсан нь энэхүү автохүлэг юм. Тэрээр одоо энэхүү автомашинаа өдөр бүр унах дуртай болсон бөгөөд Ниссаны TD42 хөдөлгүүр бүхий Патрол автомашин хэзээ ч хуучирдаггүйг энэхүү tuning-гээрээ нотлон харууллаа. Ингээд автомашинтай танилцацгаая. 1993 онд үйлдвэрлэгдсэн Ү60 загварын TD42 хөдөлгүүртэй стандарт Патрол Хөдөлгүүр: - Энгийн TD42 хөдөлгүүрийг 1993 онд үйлдвэрлэгдсэн цагаас хойш ашиглаж байгаа. Засвар болон нэмэлт тоноглол хийгдээгүй. 4.2 литрийн багтаамжтай дизель хөдөлгүүр TD42 нь бат бөх чанар, хүчирхэг байдлаараа домог болсон хөдөлгүүр билээ. - Одоогоор 200,000 км зам туулсан. Харагдах орчин-гадна: - Хойд талын /багажны/ хэсгийг бүхэлд нь тайрч багажны багтаамжийг нэмэгдүүлсэн. Ингэснээр 500 кг даац бүхий ачаа ачих задгай тавцан бий болгосон ба ачааг зорчигчийн бүхээгнээс тусгаарлаж, аяллын үеийн тав тухыг хангасан давуу тал боллоо. - Эрч хүчийг илэрхийлэх зорилгоор тод улбар шар, нарны өнгийг сонгосон. - Гүнзгий ус, гол туулахад хөдөлгүүрт агаарыг тасралтгүй дамжуулах зорилгоор Австралид үйлдвэрлэсэн Сноркел /агаарын хоолой/, Iron man брэндийн металь хийц бүхий урд хамгаалалт-гупер, 12000 LB-тэй өөрийгөө татагч буюу IronMan брэндийн люботка зэрэг off-road Extreme аяллын гол гол тоноглолуудыг суурилуулав. - Iron man 6рэндийн 6 инчийн /15 см/ ком өндөрлөгөөгөөр тоноглож, рам, кузов хоёрыг 10 см-ийн өндөрлөгөөгөөр тусад нь салгаж өндөрлөсөн. Ингэснээр тэнхлэг өргөгдөж, саад туулах чадварыг нэмэгдүүлэв. - 1 нөөц дугуйг нэмэгдүүлж 2 нөөц дугуйтай болсноор алсын замыг саадгүй туулах боломжтой болсон. Нөөц дугуйнуудаа ачааны тавцангийн 2 талд эн тэнцүүхэн байрлуулсан нь автомашны дизайнлаг байдлыг сайжруулж, аялалд явахад үүргэвчээ үүрээд бэлэн болсон мэт улам extreme харагдуулж байна. - Рам бэхэлгээнд анхаарч, хойд пүршний дээд тавагны бэхэлгээг сайжруулав. - Аяллын хүнд хэцүү нөхцөл болох гүнзгий ус, голыг туулахад автомашины ус сорохгүй байхыг бодолцож, янданг дээш нь гаргаж байрлуулав. - Урд хэсэгт бүрэн өөрчлөлт хийв. Автомашины хамрын хэсгийг тайрч хийцийг дахин бэхжүүлж аккумуляторыг автомашины хойд хэсэгт байрлуулснаар автомашины урд хэсэгт ханзралт үүсэх нөхцлийг арилгасан. Дугуй: 265/75/R15 бүхий стандарт дугуйг нь 280/85/R16 болгон томруулж тавьснаар тэнхлэгийн хэмжээ газраас 5 см дээшилсэн. Simex брэндийн бартаат замын дугуй нь шавар намаг, хад чулуу, бартаат замд төвөггүй зорчино. Дотор тал: - Аюулгүйн бэхэлгээг үндсэн тооцоллын дагуу хүчитгэсэн төмөр хийцээр иж бүрнээр бүхээг дотор хийж зорчигчдын аюулгүй байдлыг бүрэн хангав. Аюулгүйн бэхэлгээ төмөр хийцийг зориулалтын зөөлөвчөөр бүрсэн нь зорчигчийг илүү аюулгүй болгож байна. - 5 кг-ийн багтаамжтай галын хор суурилуулав. - Шинэ загварын Kicker брэндийн 5/1 дуугаралттай аудио систем, Kenwood брэндийн богино долгионы станц, уралдааны зориулалтын STI загварын 4 ширхэг суудлыг sarco брэндийн аюулгүй бүс зэргийг сонгон суурилуулж, илүү тав тух, аюулгүй байдлыг хангалаа. Энэхүү аяллын зориулалттай шинэчлэгдсэн автомашин нь Монгол орны өргөн уудам нутагт болон байгалийн бүх хүнд нөхцөлд саадгүй аялах боломжтой юм. Сайжруулан тоноглогдсон Ниссан Патролын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Ниссан 4х4 Монголиа клубтэй холбогдоорой.
Ниссан 4х4 Монголиа
   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Like:
iim mashintai bolmoor sanagdtal ni goe yanzalsan bna goe boljee LIKE
2012-04-20
Ingej setgej tsag nar mongo tugruguu zotiulna gedeg mash hudulmurch hiij baigaa zuil dee durtai n shinj.. Sain bn shuu Ariunboldoo
2012-04-19
buduuleg haragdaj baina. Yamarch hereggui.
2012-04-19
odoohondoo arai eniig baritsaand tawihgui bhoo
2012-04-19
зочин:
дотор нь жаахан болих болж дээ уралдааны 69 шиг бүдүүн турбагаа бэхэлчихсэн юм бна
2012-04-19
hmmm:
yahaw sanaa ni saihan yum gehdee tatah huch , hundiin huchnii tenswer bolon togtwortoi baidaliig ingej aldagduulah hereg baisnuu, hoid talaas ni haschihaar ug mashinii undsen buh tootsoo aldagdaj enen i yawaandaa tulguur ed angi, yawah ed angid yaj nuluuluh we gedegiig toozoj uzsenuu??
2012-04-19
hurlee avlaa:
goe boljee odoo davhiaad baij dee orj irsen jeep auto mashin barizaalj zeel olgono baga bol hvv ondor ih bol hvv baga arvaas zuu hurtel sae togrog email - mantoni82@yahoo.com 99540823
2012-04-18
erka:
amjilt husei yavaad baij dee unen tasrhai bn shuu
2012-04-18
Ironman-ii bvteegdehuuneer chimsen ni goe boljee
2012-04-18
yag zov. tegehdee saihan boljee good luck
2012-04-18
!!!:
Abto mashin baritsaalj zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor shiidej ogno utas:99108696 95909200
2012-04-18
odoohondoo arai eniig baritsaand tawihgui bhoo
Pee:
Tuning hiigeegui, modification (upgrade) hiisen bna shdee...
2012-04-18
yag zov. tegehdee saihan boljee good luck