Мэдээлэл, харилцааны технологийн үзэсгэлэн үүдээ нээнэ

img

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “National ICT Expo Show 2012” үзэсгэлэнг маргаашнаас эхлэн зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь мэдээлэл, харилцааны технологийн салбарын хөгжлийг олон нийтэд сурталчлах, шинэ үйлчилгээ шийдлийг бизнесийн салбарт нэвтрүүлэх боломжийг нээх, Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан мэдээллийн технологийн олон талт шийдлийг танилцуулж санал болгох, түүнчлэн интернэт бизнесийг олон нийтэд сурталчлах зорилготой юм. Гурав хоногийн турш зохиогдох уг үзэсгэлэнд  үндэсний брэнд бүтээгдэхүүн болон  үүрэн телефон, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, программ хангамж, компьютер болон дагалдах төхөөрөмж, банкны цахим үйлчилгээ, интернэт ном зэрэг  мэдээлэл, харилцааны технологийн орчин үеийн шийдлүүдийг танилцуулах төдийгүй бизнес хэрэглээнд нэвтрүүлэх боломжуудыг санал болгох  болох юм. Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэнээр лицэнзтэй анти-вирус программтай болох, интернэтийн үйлчилгээ, үүрэн телефоны хэрэглэгчийн урамшуулалт үйлчилгээнд хамрагдах  гэх мэт олон олон сюрприз хүлээж байна. Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хаана болох юм бэ?
2012-04-18