
УИХ-ын 2008 оны сонгуулийн дараахь үймээнээр таван хүн амь үрэгдсэн хэрэгт холбогдсон дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг шүүх танхим орхисон гэсэн үндэслэлээр түр саатуулах байранд 14 хоногийн хугацаагаар хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Шүүхээс гаргасан юм. Эл шийдвэрийг Т.Мөнхдэлгэрийн өмгөөлөгч эсэргүүцэн дараагийн шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ