
Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Петрочайна Дачин Тамсаг” компани байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн шүүхэд дуудагдсан юм. Эл нэхэмжлэлийг өчигдөр тус дүүргийн шүүхийн иргэний танхимд хэлэлцэн дээрх компанийг байгаль орчинд хор хөнөөл учруулсан гэж үзэн 1.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөх шийдвэрийг гаргалаа. Нэхэмжлэлийг орон нутгийн иргэд гаргасан бөгөөд хуралд хүрэлцэн ирж сууцгаасан байна. Иргэдийн мэдээллээр "Петрочайна Дачин Тамсаг” компани нь Матад сумын арванесдүгээр талбайд хийж байгаа тосны хайгуулын явцад үүссэн цооног, хаягдлын санг дагасан байгаль орчныг бохирдуулж, бэлчээр тахалж хүнд даацын машинууд зэргээс үүдэн 1130 га газрыг сүйтгэсэн гэсэн юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ