
"Universe best songs” нэвтрүүлгийн ялагч, дуучин Ч.Цэлмүүний “Гэрлийн улирал” буюу “EXODUS” цомгийн нээлт өнөөдөр " Тэнгис" кино театрт боллоо. Түүний цомгийн нээлтэд "UBS" телевизийн захирал Л.Балхжав, уран сайхны удирдагч Ж.Баяр, шүүгч Рагу, хөтлөгч Л.Одгэрэл, цомгийн ивээн тэтгэгчид хүрэлцэн ирсэн юм. Мөн энэ үеэр түүний үнэнч фэнүүд зааланд багтахааргүй цугласан байв.
"Мэдэх үү"," Хариулаач надад", "Чамгүйгээр" зэрэг 15 дуу багтсан энэхүү цомгийн 11 нь цоо шинэхэн дуу бөгөөд дөрвөн ч дуугаа дүрсжүүлээд байгаа гэдгээ энэ үеэр хэлж байсан. Тэрбээр цомгийнхоо хавтсан дээрх зургийг өөрөө зурж, дизайныг нь мөн өөрөө гаргажээ. Дуучин бүсгүй цомгийн нээлтэд ирсэн хүмүүст цомгоо бэлэглэсэн бөгөөд өнөө орой 20.00 цагаас "С1" телевизийн "Их завсарлага" -т орж богино хэмжээний тоглолт хийх юм. "Тун удахгүй миний анхны бөгөөд сүүлийн цомог худалдаанд гарна. Эхнээс нь төгсгөл хүртэл хамт байсан та бүхэнд сэтгэлийнхээ гүнээс талархал илэрхийлье" хэмээн тэрбээр “Facebook” хуудсаараа мэдэгдээд байсан билээ. Ингээд Ч.Цэлмүүн болон цомгийн нээлтэд ирсэн хүмүүс түүнийг нэг өгүүлбэрээр хэрхэн тодорхойлсныг хүргэе.
Ч.Цэлмүүн: "Энэ миний анхны цомог гэхдээ сүүлийнх нь биш. Зун дахин шинэ цомог гаргана "
Л.Балхжав: Ч.Цэлмүүн "Universe best songs” тэмцээний "Анхны алтан хараацай".
Рагу: Ч.Цэлмүүн бол дараагийн үеийн дива.
Л.Одгэрэл: Би Ч.Цэлмүүний үнэнч фэн, магадгүй Цэлмүүн эрэгтэй хүн байсан бол би дурлах байсан байх.
Блиц
Овог нэр: Чинзориг Цэлмүүн
Тайзны нэр: Цэлмүүн
Төрсөн он сар өдөр: 1991 оны арваннэгдүгээр сарын 23
Жин: 52 кг
Шүтдэг шашин: Христ
Хэлэх дуртай үг: Хайртай
Авъяас: дуулах, төгөлдөр хуур, зураг зурах, загвар өмсөх
Их сургууль: Mongolian International University
Гаргасан амжилт:
2008 “Miss University Mongolia-2008″ 1-р байрын шагналт
2009 “Universe Best Songs-2009″ 1-р байрын шагналт (Гран При, цом)
Соло уран бүтээл:
2009 “Зүрхэнд гэрэлтэх од” ost
2010 -”Шөнийн бодол”
2011 -”Хайрын бурхан” (cover),
2011 -”Хайр амлаач”
Хамтын уран бүтээл:
2009 “Зүрхэнд гэрэлтэх од” ost-Тэмүүжинтэй
2010 -”Би эр хүнд хайртай” ost-Маралжиноо, Уянга, Энхзул нартай
2010 -”Бид нэг мөрөөдөлтэй”-Өлзийтэй
2011 -”Дээшээ”-TseTse, BX, Тэнүүн, Маралжингоо нартай
2011 -”Хол зай”-Бажитай
Кино, жүжиг, мюзикал уран бүтээл:
2009 -”Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл уран сайхны кино /Цэлмүүн-гол дүрийн эмэгтэй/

Д.Цэцэг Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ