Цасан шуурга шуурна

img

Өнөөдөр нийслэл хотод үүлэрхэг. нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. Хүйтэрч 2-4 хэм дулаан байна.  Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн зарим, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч хүчтэй цасан шуурга шуурна. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Дорнод Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр, 10-15 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хоёр хэм хүйтнээс гурван хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ