Өнөөдөр нохой өдөр

img

Өнөөдөр аргын тооллын 2012.4.19 Пүрэв гараг Билгийн тооллын 28, есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УХААРАЛ ХАЙРЛАСАН ДУУ:
ЭНЭ ДУУГ СОНСООД БИ МЭЛМЭРЛЭЭ. ТЭГЭЭД ТА БҮХЭНТЭЙ ХУВААЛЦАХААР ШИЙДЛЭЭ. http://www.youtube.com/watch?v=FmQQv0zQGc0
2012-04-19