Эрүүлжүүлэх байрны эмч нар сургалтад хамрагдав

img

Нийслэлийн Эрүүл мэндийн газар Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журмыг хамгаалах газартай хамтран энэ сарын 10-16-ны өдрүүдэд эрүүлжүүлэх, баривчлах байрны эмч нарт зориулсан эмнэлгийн анхны тусламжийн талаархи мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх   сургалтыг зохион байгуулжээ. Сургалтад 21 аймгийн болон нийслэлийн эрүүлжүүлэх, баривчлах байрны нийт 25 эмч хамрагдсан байна. Сургалтад  оролцогсдоос эмнэлгийн анхны тусламжийн талаархи мэдлэгийн түвшинг шалгах зорилгоор сургалтын өмнөх мэдлэг шалгах сорил  авахад мэдлэгийн  дундаж түвшин 37 хувьтай байжээ. Энэ үеэр оролцогсод нь амилуулах суурь тусламж, осол гэмтэл, хордлого,  цус алдалт, архинд донтох эмгэгийн үеийн эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэхэд шаардагдах онолын мэдлэгийг олж авсан байна. Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Аан эрүүлжүүлэхэд чинь эмч байдгийн юм уу хэзээнээс тэр вэ мэдэх хүн байна уу
2012-04-19
Нараа:
АЛААД БАЙ ЭМЧ НАР МИНЬ АЛААД БАЙ САЙН АЛ ЗА
2012-04-19