
Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын дэргэдэх Хүүхэд хамгааллын төвөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ны өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал асуулга авч эхэлжээ.
Иймд хүүхдүүд болон эцэг эхчүүд Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын дэргэдэх Хүүхэд хамгааллын төвийн “Хүүхдийн утас 123” болон Хүүхдийн хөгжлийн хэлтсийн 70118835 утсанд хандаж санал хүсэлтээ өгч болох аж.
Санал асуулганд 2012 оны “Хүүхдийн баяр”-ын өдрийг ямар уриан доор тэмдэглэн өнгөрүүлээсэй гэж хүсч байна вэ?
Хүүхдүүд ээ “Хүүхдийн баяр”-аар томчуудаас юу хүсч байна вэ? Хүүхдийн баяр”-ыг ямар хэлбэрээр зохион байгуулахыг хүсч байна вэ?
Хүүхдүүд та бүхэн баярын үйл ажиллагаанд хэрхэн оролцохыг хүсч байна вэ?
зэрэг асуултууд байх гэнэ.
Хүүхэд бүрээс санал авснаар тэдний бүрийн хүсэн хүлээсэн баярын өдрийг жинхэнэ утгаар тэмдэглэн өнгөрүүлэх боломжтой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ