Жаргалант тосгоны 17 км автозамын барилгын ажлын нээлт боллоо

img

Улаанбаатар-Дархан чиглэлийн төв замаас Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Жаргалант тосгон (хуучнаар Партизаны САА) чиглэлийн 17 км хатуу хучилттай авто замын барилгын ажил өнгөрсөн долоо хоногт эхэлжээ. “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээний зам болох энэхүү замын барилгын гүйцэтгэгч компаниуд ирэх 11 дүгээр сард барилгын ажлыг хийж дуусгахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Энэхүү зам баригдаж, ашиглалтад орсоноор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, Улаанбаатар хотын хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн баталгаатай хүнсээр хангахад зохих хувь нэмрээ оруулах, байгаль орчныг хамгаалах, импортын хүнсний бүтээгдэхүүнээс хараат байдлыг багасгах зорилготой юм. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ